03 сарын 27, Даваа

Самар түүх хураамжаас улсын төсөвт 15.8 тэрбум төгрөгийн орлого оруулжээ

Бусад
14 өдрийн өмнө
Самар түүх хураамжаас улсын төсөвт 15.8 тэрбум төгрөгийн орлого оруулжээ

Манай улс самар түүх зөвшөөрлийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар олгодог бөгөөд эдгээр хураамжаас улсын төсөвт өнгөрсөн онд 15.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

 

Самрын ургац багатай жил ахуйн зориулалтаар бэлтгэх зөвшөөрлийг олгодог бол ургац арвин жил үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрөл олгодог. Орон нутгийн Засаг дарга, байгаль хамгаалагч, хууль хяналтын болон татварын байгууллага, МҮХАҮТ, БОАЖЯ-ны оролцоотой хяналтыг сайжруулж байгааг БОАЖЯ-ны Ойн газрын дарга Б.Оюунсанаа тэмдэглэв.

Самар түүх гэж хуш модыг ихээр гэмтээх болжээ

Манай улс 2020 онд 16 мянган тонн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 14 тэрбум, 2021 онд 4.9 мянган тн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 3.9 тэрбум, 2022 онд 9.6 мянган тонн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 15.8 тэрбум төгрөг төсөвт оруулжээ. Ахуйн зориулалтаар самар түүхэд иргэн килограмм тутамд 1000 төгрөг төлж, 50 кг хүртэл самар бэлтгэх боломжтой. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар түүхэд килограмм тутамд 1400 төгрөг тушаадаг аж. Ойн тухай хуульд иргэн, ойн нөхөрлөлд, ААН, байгууллагад ойн дагалдах баялгийн нөөц ашиглах зөвшөөрлийг тухайн орон нутгийн Засаг дарга олгоно гэж заасан байдаг. БОАЖ-наас ойн дагалдах баялаг хуш модны самар боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийн, 35 аж ахуйн нэгжийг хамруулснаас 14 байгууллагад 20.5 сая төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулжээ.

 

Монгол орны ойн сангийн 5.1 хувийг хуш мод эзэлдэг бөгөөд 10 аймгийн 46 сум, нийслэлийн ногоон бүс, тусгай хамгаалалттай газруудад, нийт 612,000 га талбайд тархан ургадаг. 

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа