03 сарын 27, Даваа

Н.Мандуул: Бага хүүтэй эх үүсвэрээр арилжааны банкууд ашиг хийсэн үү гэх дүр зураг энэ сонсголоор тодорхой болно

Банк санхүү
13 өдрийн өмнө
Н.Мандуул: Бага хүүтэй эх үүсвэрээр арилжааны банкууд ашиг хийсэн үү гэх дүр зураг энэ сонсголоор тодорхой болно

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Арилжааны банкуудаар дамжуулан нийт 17 төсөл хөтөлбөрт 1.6 их наяд төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Өнөөдрийн байдлаар хүндрэлд ороод байгаа Чингис хаан банкнаас бусад банкны дамжуулан зээлдүүлсэн бүх зээл эргэн төлөгдсөн.

Гэхдээ дамжуулан зээлүүд нь УИХ, Засгийн газраас баталсан зориулалтын дагуу зарцуулагдаж, үр дүнд хүрсэн үү гэдэгт хийсэн шалгалт одоогоор байхгүй. 

2018 оны арваннэгдүгээр сард Хөгжлийн Банкнаас арилжааны банкуудад хяналт шалгалт хийсэн юм билээ. Эндээс үзэхэд хэд хэдэн зөрчил гарсан. Тухайлбал, зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй, компани нь зээлээ төлсөн хэр нь арилжааны банканд тухайн мөнгө бага хүүтэй эргэлддэг асуудал тогтоогдсон. 

Бидэнд байгаа мэдээллээр дээрх 17 төслөөс зөвхөн "Ноолуур хөтөлбөр"-т ХХААХҮЯ-наас нэг удаа шалгалт хийсэн байдаг. Ингэхдээ тодорхой зөрчлийг илрүүлсэн ч үүнийхээ араас ямар ажил хийсэн тодорхойгүй. 

Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд Хөгжлийн Банканд буцаан төлөгдсөн. Гэхдээ улсад хэрэгтэй юу хийсэн эсэх нь харагдахгүй байгаа гэсэн үг. 

Нөгөөтээгүүр бага хүүтэй эх үүсвэрээр арилжааны банкууд ашиг хийсэн үү гэх мэтчилэн асуудлуудын дүр зураг уг сонсголоор тодорхой болох байх гэж бодож байна. 

Түүнчлэн дамжуулан зээлийн төсөл хөтөлбөрийн схемийг анхнаасаа учир дутагдалтай хийчихсэн юм болов уу гэж хувьдаа дүгнэж байгаа. 

Ийм төслийг энэ салбарт хийнэ гэдгээ зарладаг юм уу эсвэл мэдээлэлд ойрхон хүмүүс нь түрүүлээд мэдчихдэг юм уу. Энэхүү жишээ олон зээлдэгч дээр харагдаж байна. Түрүүлээд энэ тэндээс зээл аваад түүнийгээ гүүрэн санхүүжилт гэж нэрлэдэг. Үүний дараа Засгийн газраас хөтөлбөр баталж, гэрээгээ байгуулдаг. 

Ингэснээр улирлын шинж чанартай мах, ноолуур зэргийн бизнес нь хугацаа алддаг. Хоёрдугаарт, Хөгжлийн Банкны зүгээс зээл нь зориулалтын дагуу зарцуулагдсан уу гэдгийг шалгах боломжгүй болдог. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа