05 сарын 31, Лхагва

Төсвийн орлого төлөвлөснөөс ₮9.5 тэрбумаар дутуу биелжээ

Бусад
6 өдрийн өмнө
Төсвийн орлого төлөвлөснөөс ₮9.5 тэрбумаар дутуу биелжээ

Энэ  оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,712.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө  9.5 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар дутуу биелсэн бол өмнөх оны мөн үеэс 1,896.0 тэрбум төгрөг буюу 39.4 хувиар нэмэгджээ.

Төлөвлөгөөтэй харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө тайлант хугацаанд 99.9 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 9.5 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн нь татварын бус орлого 37.8 хувь буюу 197.8 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу биелсэнтэй холбоотой байна.

Тайлант хугацаанд орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого 4.6-23.5 хувиар төлөвлөснөөс давж биелсэн бол, бусад төрлийн татварын орлого 1.6-20.2 хувиар төлөвлөснөөс дутуу биелсэн гүйцэтгэлтэй гарсан байна.

Татварын бус орлогын төлөвлөгөө тайлант хугацааны гүйцэтгэлээр 197.8 тэрбум төгрөгөөр дутуу биелснээр 62.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь торгуулийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого болон хөрөнгийн орлогоос бусад төрлийн татварын бус орлого төлөвлөсөнд хүрч биелээгүйтэй холбоотой байна.

Төсвийн нийт зарлагын ҮЗҮҮЛЭЛТ

Нэгдсэн төсвийн нийт зарлага  оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 5,612.6 тэрбум төгрөг болж, 1,430.1 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 79.7 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 27.3 хувиар дутуу зарцуулагдаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар буюу 504.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 232.3.0 тэрбум төгрөгөөр өссөн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 47.2 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт:

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 2023 онд нийт 2,695.0 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 2023 оны эхний дөрвөн  сарын гүйцэтгэлээр 403.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 402.6 тэрбум төгрөгийг зарцуулж 99.9 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүноны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 6,712.2 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5,612.6 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1,099.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Тайлант хугацаан дахь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өмнөх оны мөн үеэс 1,392.0 тэрбум төгрөгөөр, төлөвлөснөөс 1,420.6 тэрбум төгрөгөөр тус тус сайжирсан байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй