07 сарын 27, Бямба

Төрийн банк: Дундаж давхаргыг дэмжин ажиллана

Банк санхүү
9 сарын өмнө
Төрийн банк: Дундаж давхаргыг дэмжин ажиллана

Төрийн банк нийгмийн дундаж давхаргыг дэмжигч бойжуулагч банк байх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргад зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулахаас гадна дундаж давхаргын хуримтлалын хадгаламж, тэтгэврийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа.

Мөн 2018 оноос хойш орон нутгийн харилцагч нартаа зориулан “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2023 онд 10 аймагт харилцагчийн өдөрлөг зохион байгуулж 8000 орчим хүнд биечлэн санхүүгийн боловсрол олгож, Эрүүл иргэн ТББ-ын эмч нарын багтай хамтран эрүүл мэндийн үзлэг зөвөлгөө мэдээллийг түгээн ажиллажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар дүүрэг салбарт “Харилцагчийн өдөрлөг-2023” арга хэмжээг зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсрол олгож банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх явуулын банкаар үйлчилсэн байна.

Төрийн банк нь 2.1 сая харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99 хувь нь иргэд байдаг. Дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч банк байх зорилтын хүрээнд Төрийн банк 2021 оноос хойш харилцагчиддаа санхүүгийн боловсрол олгох, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж ирсэн юм. Хамгийн сүүлд гэхэд дундаж давхаргад зориулан Эрүүл иргэн хадгаламж, Эмэгтэйчүүдийн аяллын кредит карт зэргийг гаргасан нь харилцагчдынх нь таашаалд нийцээд байгаа юм.

Дундаж давхаргыг нэмэгдүүлснээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, түүнийг дагаад Улсын эдийн засагт түлхэц болдог. Тийм ч учраас Төрийн банкнаас улсын эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангах нийгмийн хамгийн идэвхтэй энэхүү хэсгийг дэмжихэд өөрийн бодит хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ