11 сарын 28, Мягмар

ТӨРИЙН БАНК: Солонгосын эмнэлэгт виз харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой

Банк санхүү
13 өдрийн өмнө
ТӨРИЙН БАНК: Солонгосын эмнэлэгт виз харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийн боловсролд анхаарч “Эрүүл иргэн хадгаламж”-ийг зах зээлд нэвтрүүлсэн. Тус бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж Төрийн банканд хадгаламж нээлгэн тодорхой хугацаанд тогтмол хуримтлал хийснээр Монголын болон БНСУ-ын эмнэлгүүдэд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 20-30 хувийн хөнгөлттэй үнээр хамрагдах боломжийг олгодог юм.

Тэгвэл Төрийн банк цар хүрээгээ тэлж “KOREA MEDICAL INSTITUTE” буюу KMI эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. KMI нь БНСУ-ын хэмжээнд цар хүрээгээрээ томоохондоо ордог 40 жилийн түүхтэй 8 лаборатори бүхий глобал эмнэлэг бөгөөд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг 197-н нарийн мэргэжлийн эмч, 2000 гаруй мэргэшсэн эмч эмнэлгийн ажилтнуудаараа дамжуулан үзүүлдэг аж. Мөн тус эмнэлгээр дамжуулан Солонгосын улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдтэй холбогдох боломжтой.

Төрийн банкны “Эрүүл иргэн хадгаламж”, “Эрүүл иргэн карт”-тай харилцагчид нь KMI-н Чежү хот дах салбараар БНСУ-ын виз авах гэж хүлээлгүй түргэн шуурхай үйлчлүүлэн, үзлэг шинжилгээнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна KMI эмнэлгээс тусгайлан гаргасан 4 төрлийн эрүүл мэндийн багцаас сонгон Монгол Улсаас БНСУ-ын Чежү хотын салбарт хандан урьдчилан сэргийлэх үзлэгтээ орох боломжтой болж байна.

Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Тэргүүн дэд захирал Д.Сугар, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясал нар оролцсон бол KMI эмнэлгээс Бизнес стратеги, төлөвлөлтийн газар хариуцсан захирал Kwang Bae Lee, бизнес стратегийн Хэлтсийн дарга Hyeon Ah Hong, ОУ-ын бизнесийн стратегийн Менежер Jisoo Lee болон Эрүүлийн хамгаалах төвийн менежментийг дэмжих Хэлтсийн дарга Seong Seok OH нар биечлэн оролцлоо.

 

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:204

Видео

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно