04 сарын 30, Мягмар

ЭРҮҮЛ ИРГЭН ХАДГАЛАМЖ, КАРТТАЙ ХАРИЛЦАГЧ МӨНГӨН ГҮҮР ЭМНЭЛЭГТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛНЭ  

Банк санхүү
28 өдрийн өмнө
ЭРҮҮЛ ИРГЭН ХАДГАЛАМЖ, КАРТТАЙ ХАРИЛЦАГЧ МӨНГӨН ГҮҮР ЭМНЭЛЭГТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛНЭ   

 

Төрийн банк нь 2020 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилт тавьж, нийгмийн дундаж давхаргыг дэмжих, иргэдийн санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр ирсэн.

Төрийн банк “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран харилцагчдадаа эрүүл мэндийн хуримтлал үүсгэх, эрт илрүүлгийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг бий болгох зорилгоор “Эрүүл иргэн” хадгаламж, картыг зах зээлд нэвтрүүлсэн.

“Эрүүл иргэн” хадгаламж болон картыг идэвхтэй ашигладаг харилцагчдадаа эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран ажиллах гурван талт гэрээг Төрийн банкан дээр үзэглэлээ. 

Үндэсний хөрөнгө оруулалттай Магадлан итгэмжлэгдсэн “Мөнгөнгүүр” эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 100 ор бүхий тасаг, эмнэлзүйн нэгдсэн лаборатори, дижитал рентген, хэт авиа, компьютерт томографи, соронзон резонанст томографи, ангиографи бүхий дүрс оношилгооны төв,  хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, эмчилгээний хоолны тасаг, угтах үйлчилгээний хэсэг болон бусад дэмжих үйлчилгээний хэсгүүдээр иргэдэд 24 цагийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карттай харилцагчид БНСУ-ын 3 эмнэлэг буюу Korea Medical Institute эмнэлэг, Медичек оношилгооны төв, Саранплас эмнэлэг, Бүгд Найрамдах Турк Улсын “Лив эмнэлэг”, Монгол Улсын Дөрөвдүгээр эмнэлэг, Сонмедикал, Сөүл, Жаргалын-Үүд, “Мөнгөн гүүр”  эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болж байна.

 

“Эрүүл иргэн” хадгаламж болон картын талаарх

дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авна уу.

 

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ