05 сарын 03, Баасан

Хятадын шүүх АНХ УДАА салсан эхнэртээ гэрийн ажил хийснийх нь нөхөн төлбөр болох 7700 доллар олгуулах шийдвэр гаргажээ

Хятад
3 жилийн өмнө
Хятадын шүүх АНХ УДАА салсан эхнэртээ гэрийн ажил хийснийх нь нөхөн төлбөр болох 7700 доллар олгуулах шийдвэр гаргажээ

Таван жил хамт амьдраад салсан эхнэрт нь гэрийн ажлын нөхөн төлбөрийг нөхрөөр нь төлүүлэх анхны шийдвэрийг Хятадын шүүх саяхан гаргажээ.

Энэхүү хэрэг нь гэрийн хөдөлмөрийн үнэлэмжийн талаар онлайнаар асар их маргаан дэгдээж, зарим нь нөхөн олговрын хэмжээ хэтэрхий бага байсан гэж үзсэн байна.

Энэхүү шийдвэр нь Хятад улс Иргэний шинэ хууль баталсны дараа гарсан юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард хос хоёр Бээжин хотын шүүхэд гэр бүлээ салгуулахаар хандсан байна.

Энэ үеэр эхнэр нь таван жилийн хугацаанд угаах цэвэрлэх, хоол хийх, хүүхэд асрах зэрэг гэрийн ажил хийснийхээ нөхөн төлбөрт $24,700 орчимтой тэнцэх хэмжээний мөнгө хуучин нөхрөөсөө нэхэмжилж байжээ. Ингэхдээ салсан нөхрөө гэрийн ажилд бараг оролцдоггүй байсан хэмээн гомдоллосон байна.

Харин шүүх эмэгтэй таван жилийн цалингүй хөдөлмөрийн хөлсөөр 50,000 юань (7700 доллар; 5460 фунт стерлинг) авах болно хэмээн шийдвэрлэсэн байна. 

Үүнээс гадна салсан хос бүх хөрөнгөө тэгш хувааж, нөхөр нь ээжтэйгээ хамт амьдрахаар болсон ба хүүдээ сар бүр $300 орчмын тэтгэмж төлөхөөр болжээ.

Бээжингийн Фаншан дүүргийн шүүх түүний нэхэмжлэлийг хангаж, сар бүр 2000 юанийн тэтгэлэг, мөн гэрийн ажил хийсэн тохиолдолд нэг удаагийн төлбөр болох 50.000 юанийг төлөхийг үүрэг болгов.

"Гэрийн ажил нь биет бус үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бүрдүүлдэг" гэж шүүгч хэлэв.

Тус шийдвэрийг тус улсад энэ оноос хэрэгжиж эхэлсэн шинэ иргэний хуулийн дагуу гаргасан байна. Шинэ хуулийн дагуу эхнэр /нөхөр нь хүүхдээ хүмүүжүүлэх, ахмад настан хамаатан садандаа асран халамжлах, хамтрагчдаа ажилд нь туслах зэрэг үүрэг хариуцлагыг илүү хариуцаж байгаа бол гэр бүл салалтын улмаас нөхөн төлбөр авах эрхтэй.

Олон нийтийн сүлжээнд энэ хэрэг маргаан дэгдээж, үүнтэй холбоотой hashtag-ийг микроблог платформ Weibo дээр 570 сая гаруй удаа үзсэн байна.

 

Иргэдийн зарим нь гэрийн ажлыг анх удаа үнэлснийг сайшаасан бол зарим хэсэг нь хэтэрхий багаар үнэлсэн хэмээн шүүмжилж байна.

Бусад нь эрчүүд эхний ээлжинд илүү их өрхийн үүрэг хүлээх ёстой гэж онцолж байв.

Зарим нь гэрлэснийхээ дараа карьераа үргэлжлүүлэхийг эмэгтэйчүүдэд уриалав. "Бүсгүйчүүд ээ, үргэлж бие даасан байдлаа бүү мартаарай. Гэрлэснийхээ дараа ажлаа бүү орхи, өөрийнхөө гарцыг өөртөө өг" гэж олон нийтийн сүлжээний нэгэн хэрэглэгч бичжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) мэдээлснээр Хятад эмэгтэйчүүд өдөрт бараг дөрвөн цагийг цалингүй ажилд зарцуулдаг бөгөөд энэ нь эрчүүдээс 2.5 дахин их юм.

Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Фэн Мяо нөхөн төлбөрийн хэмжээг нөхрийнх нь орлогын хэмжээ, Бээжин хотын амьдрах өртгийн хэмжээн дээр үндэслэж гаргаснаа хэвлэлд тайлбарлажээ.

Цаашдаа ийм шийдвэр олон гарах тул гэрийн ажлын нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцоолох аргатай болох хэрэгтэй байгааг тэр чухалчилсан байна.

 

Эх сурвалж: BBC

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ