05 сарын 03, Баасан

Азийн аваргад оролцсон чөлөөт бөхийн шигшээ багийнхнаас КОВИД-19-ийн халдвар илэрчээ

Чөлөөт бөх
3 жилийн өмнө
Азийн аваргад оролцсон чөлөөт бөхийн шигшээ багийнхнаас КОВИД-19-ийн халдвар илэрчээ

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн олимпын эрх олгох тэмцээнүүдэд оролцсон чөлөөт бөхийн шигшээ багийнхнаас КОВИД-19-ийн халдвар илэрчээ.

Шигшээ баг энэ сарын 07-ны Казахстан улсыг 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон ба олимпын эрхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.

Болгарын Софи хотод тавдугаар сарын 06-09-нд болох олимпын эрхийн сүүлийн боломж тэмцээнд оролцох 5 тамирчин Казахстанд үлдээд бусад 35 тамирчин, шүүгч, багш, албаны хүмүүс эх орондоо ирээд тусгаарлалтад тав дахь өдрөө болж байна.

Шигшээ багийнхан Алматы хотод байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдсан ба дөрөвдүгээр сарын 21-ний өдөр буюу ирэхээсээ хоёр өдрийн өмнө шинжилгээ өгч сөрөг гэсэн хариу аваад тусгай үүргийн онгоцонд суужээ.

Харин Монголд ирээд тусгаарлах байранд өгсөн шинжилгээгээр хэд хэдэн тамирчдын хариу эерэг гарсан бөгөөд тамирчдын биеийн байдал хэвийн ил шинж тэмдэг байхгүй хөнгөн хэлбэрийн шинжтэй байна гэж Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Казахстаныг зорихоос өмнө буюу гуравдугаар сарын 10-ны өдөр бүх тамирчид вакцины 1-р тунг хийлгэсэн байсан юм.

Тэмцээнд оролцсон Япон, Өмнөд Солонгос, Киргиз, Ираны тамирчдаас мөн халдвар илэрсэн бол Казахстанд үлдсэн шигшээ багийн тамирчдын хариу сөрөг гарсан байна.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ