06 сарын 27, Пүрэв

Цох хорхойтой холбоотой зарим нууцууд...

Нийгэм
3 жилийн өмнө
Цох хорхойтой холбоотой зарим нууцууд...

Манай гараг дээр огт хэрэггүй амь биет, амьтан, ургамал гэж байдаггүй. Ямар нэг байдлаар амьд биетүүд байгальд болон бие биедээ хэрэгтэй байж, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад зохилдсон байдаг. Элсэн цөлд өвсөн тэжээлт амьтны ялгадас органик бодисыг цуглуулж, бөөрөнхийлж хөеөгөө болгон бэлтгэдэг цох хорхой байдаг. Монголчууд аргалын хорхой, баасны хорхой ч гэдэг. Тэгвэл Шведийн эрдэмтэд уг цох хорхой нь үхэр малын баасыг цуглуулж, зөвхөн идэш тэжээлээ нөөцөлдөг бус харин бөөрөнхийлсөн тэжээл нь цох хорхой биеийнхээ температурыг тогтмол байлгах үүрэгтэйг олж тогтоосон байна.

Эрдэмтэд амьд биетийн температурыг хэмждэг камер ашиглан туршилт хийж үзэхэд цох хорхой бөөрөнхийлж бэлтгэсэн чийгтэй тэжээл дээрээ гараад зогсоход биеийнх нь дулаан 10 секундэд огцом буурсан байна. Цөлийн халуун наранд түлэгдэхгүй, шингэнээ алдахгүй биеийн температураа тогтмол барьж байхад зохилдсон энэ зохилдлогоо нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл чийгтэй бэлдмэл цохны хувьд бөөрөнхий тэжээл нь Эйркондишны үүрэг гүйцэтгэдэг байна.

Эрдэмтэд туршилтыг батлах зорилгоор цох хорхойг хурц, халуун нартай орчин болон сүүдэртэй орчинд байлгахад цох хорхой нартай орчинд сүүдэртэй орчноос 7 дахин их удаа бөмбөлөг дээрээ гарч сэрүүцжээ. Мөн эрдэмтэд цохны хөлийг газрын гадаргаас тусгаарлах зорилгоор углавч хийж өгөхөд тэжээл дээрээ гарах нь эрс багассан байна. Өөрөөр хэлбэл сэрүүцэх шаардлагагүй болохоор бөмбөлөг дээрээ гараагүй. Мөн орчны температурыг эрс нэмэгдүүлж халуун болгоход цох хөлөөрөө нүүр хэсгээ арчиж байсан аж.

Эрдэмтэд цох хорхой хөлөөсөө нүүрээ сэрүүцүүлэх зорилгоор шингэн ялгаруулдаг байж болох юм гэж таамаглан судалгаагаа үргэлжлүүлж байгаа юм. Эрдэмтэд цөлийн халуун наранд цох бэлтгэсэн хөеөгөө ашиглан сэрүүцэж биеийн температураа хэвийн хадгалж байгааг л дөнгөж нээсэн болохоос өөр нээгдээгүй маш олон байгалийн зохилдлогоо байж болохыг үгүйсгэхгүй байна.

Манай дэлхий 5 тэрбум орчим жилийн настай. Олон сая жил байгалийн шалгарлыг даван туулж ирсэн амьтдад байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалах болон өөрсдийгөө гаднын хүчин зүйлээс хамгаалах, хүний нээж олоогүй олон нарийн зохилдлогоо байдаг гэнэ.

0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:247

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ