06 сарын 30, Ням

Төрийн банкны харилцагчид БНСУ-ын 70-н эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо

Банк санхүү
10 өдрийн өмнө
Төрийн банкны харилцагчид БНСУ-ын 70-н эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, багц үзлэг шинжилгээнд хамрагдах дадлыг дэмжих зорилгоор “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” картын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлсэн. Улмаар дотоодын болон Олон улсын эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж харилцагчдадаа тэдгээр эмнэлгүүдээр хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг олгосоор байгаа билээ.

Тэгвэл энэ удаа иргэд, харилцагчдынхаа үйлчлүүлэх эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хот дахь Medical Advice” эмнэлэг зуучлалын байгууллагатай “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-г үзэглэлээ.

Medical Advice эмнэлэг зуучлалын байгууллага нь БНСУ-д үйл ажиллагаагаа явуулдаг 1-3 дугаар шатлалын нийт 70 эмнэлэгтэй хамтын ажиллагаатай бөгөөд Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карттай харилцагчид эдгээр эмнэлгээр 20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карт эзэмшигчид дотоодын таван эмнэлэг, БНСУ-ын нэр бүхий 70 гаруй эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл бүрдээд байна .

Харилцагч та дээрх хоёр бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны орон даяарх 500 орчим салбар нэгж, албан ёсны сошиал сувгууд болон 1800-1881 дугаараас авах боломжтой

 

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк

 

 
 

 

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:247

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ