ТАЗ
Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргын өгсөн дээрх хариугаар бол Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн үгүйг тодорхойлоогүй ажээ. Яг шалгаад тогтоох гэхэд нь ажлаас нь чөлөөлчихөж. Тэгэхээр гэм буруутан байхгүй болж таарлаа. Эцсийн эцэст УИХ-ын гишүүн ээж нь тушаал гаргаагүй нь мэдээж. Гишүүн ээжтэй нялх хүү нь ч өөрөө өөртөө тушаал гаргаж томилогдоогүй нь тодорхой.