АНУ Johnson and Johnson компанийн нэг тунгаар хийдэг вакцинд зөвшөөрөл олгожээ.
Америкийн Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ Johnson&Jonhson компанийн боловсруулсан Ковид-19-ийн эсрэг вакциныг хүнд хэлбэрийн коронавирусийн өвчлөлөөс идэвхтэй хамгаалж, нэмэлт тун тарих шаардлагагүй гэж үзэж байна.
Туршилтын үр дүнд вакцин хүнд хэлбэрийн Ковид19-өөс 85 хувь хамгаалах чадвартай бол, хөнгөн болон хүндэвтэр хэлбэрээс хамгаалах чадвар 66 хувьтай байгаа юм.
Тус компаниас дөрвөн сая тун вакцин шууд худалдаанд гаргах боломжтой байгаа бөгөөд гуравдугаар сарын эцэс гэхэд 20 сая тун вакцинаар хангах боломжтой гэж мэдээлсэн.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.