05 сарын 03, Баасан

БНХАУ шороон шуурганаас сэргийлэхийн тулд Монголын талтай хамтран ажиллах санал боловсруулжээ

Гадаад харилцаа
3 жилийн өмнө
БНХАУ шороон шуурганаас сэргийлэхийн тулд Монголын талтай хамтран ажиллах санал боловсруулжээ

Энэ сарын 15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон бусад хотуудад Монгол Улсаас дэгдсэн шар шороон шуурга хүрч, сүүлийн 10 орчим жилд тохиогоогүй хүчтэй шороон шуурга тохиож, Бээжин хотын агаарын чанарын индекс дээд түвшинд хүрчээ. Түүнээс гадна энэ хаврын турш хэд хэдэн удаа Хятадын хойд хэсэгт шар шороон шуурга гарсан.

Тиймээс Хятадын Ой Судлалын Академийн харьяа Цөлжилт судлалын хүрээлэн энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэхийн тулд хоёр улс хамтран ажиллах, тэр дундаа Монголын тал нутаг дахь цөлжилтийг хянах, удирдах чиглэлд зайнаас мэдрэгч технологи ашиглан хамтран ажиллах санал боловсруулжээ.

Өмнө нь хоёр талын эрдэмтэд хамтран Монголын тал нутаг дахь гангийн нөхцөл байдлыг зайнаас мэдрэгч технологи ашиглан хянаж байсан туршлагатай.

Өмнө нь цөлжилтийн асуудлаар хоёр тал хамтарсан төсөл хэрэгжүүлж, БНХАУ-д энэ чиглэлийн сургалт зохион байгуулж, Монгол Улсын эрдэмтдийг хамруулж байсан.

Хоёр улс өргөн уудам газар нутгаар хил залгадаг тул экосистем нь салшгүй холбоотой тул энэ асуудлаар өнгөрсөн он жилүүдэд тодорхой хэмжээнд хамтран ажилласаар байгаа ч нөхцөл байдал улам хүндэрсээр байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн бусад орнуудтай хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийллээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ