Туулай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулдаг.
Энэ жилийн шөвгийн 16 бөхийн шинжилгээний хариу гарч нэг бөхөөс допинг илэрсэн байна. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэвлэлд энэ талаар “Бөхчүүдийн хариу ирсэн. Нэг бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Журмаараа тухайн бөхөд бид хариуг танилцуулсан. Тухайн бөх Б сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор Допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдэнэ. Тэр болтол МҮБХ тухайн бөхийн нэрийг зарлах нь хуулиар хориотой” гэж тайлбар өгчээ.
Олон нийтийн сүлжээ болон зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн бөхийг улсын арслан Э.Оюунболд хэмээн нэрлээд байгаа юм.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.