05 сарын 02, Пүрэв

Монгол Улс II сард БНХАУ-д 1.8 сая тонн нүүрс экспортолжээ

Уул уурхай
3 жилийн өмнө
Монгол Улс II сард БНХАУ-д 1.8 сая тонн нүүрс экспортолжээ

Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ хоёрдугаар сард өмнөх сарын дүнгээс огцом буурсан талаар “SXCoal” мэдээллээ. Сар шинийн баярын үеэр хилийн боомтуудыг хаасан нь үүнд голлон нөлөөлсөн гэж тайлбарласан байна.

Түүнчлэн худалдан авагчдын дунд эрэлт буурсан нь нөлөөлсөн гэдгийг онцолжээ. Хоёрдугаар сард Монгол Улс БНХАУ-д 1.89 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх сарын дүнгээс 18.4 хувиар буурсан үзүүлэлт юм. БНХАУ хоёрдугаар сарын 11-14-ний өдрүүдэд Ганцмод болон Сэхэ боомтуудыг хааж, нүүрсний нийлүүлэлт тасалдсан байна. Мөн коксжих нүүрсний гол худалдан авагчид болох гангийн үйлдвэрүүдийн нөөц өссөнтэй холбоотойгоор нүүрсний эрэлт буурсан байна. “SXCoal”-ийн санал асуулгад хамрагдсан үйлдвэрүүдийн коксжих нүүрсний нөөц гуравдугаар сарын эхээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн байгаа юм.

Үүний зэрэгцээ Жин Чюань аж үйлдвэрийн парк болон ӨМӨЗО-ы Баяннуур хот дахь угаах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон нь коксжих нүүрсний эрэлт буурахад нөлөөлжээ. Үнийн хувьд гуравдугаар сарын есний байдлаар Ганцмод боомт дахь Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн нь 1350 юань орчимд тогтворжоод байна. Харин түүхий коксжих нүүрсний үнэ 1090 юань болоод байна.

Б.Батцэцэг

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ