05 сарын 02, Пүрэв

Тээвэрчдийг дархлаажуулж эхэлсэн тул нүүрс тээврийг хэвийн явуулж өгөхийг Хятадын талаас хүслээ

Зам тээвэр
3 жилийн өмнө
Тээвэрчдийг дархлаажуулж эхэлсэн тул нүүрс тээврийг хэвийн явуулж өгөхийг Хятадын талаас хүслээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цай Веньруйтай Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрт гарсан асуудлаар утсаар ярьж харилцан мэдээлэл солилцлоо.

 

Салбарын сайд ярианыхаа эхэнд Гашуунсухайт боомтоор нэвтрэх тэр дундаа нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж буй автомашины тоо сүүлийн өдрүүдэд буурч байгаа талаар тодруулахад Элчин сайд Цай Веньруй Оюу толгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдолтой холбоотойгоор хилээр нэвтрэх машины тоог бууруулсан болохыг мэдээллэсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Оюу толгой компанид бүртгэгдсэн тохиолдол нь зөөвөрлөгдсөн тохиолдол бөгөөд тээвэрчдийг вакцинд хамруулж эхэлсэн, уурхайчдыг тун удахгүй дархлаажуулалтад хамруулахаар болсон тул энэ талаар Хятадын талд уламжилж тээврийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг хүссэн юм.

Элчин сайд Цай Веньруй Оюу толгойн нөхцөл байдлыг харгалзан үзэж үүссэн асуудлыг эргэн хэвийн горимонд оруулах боломжтой талаар ярьсан.

Мөн сайд Г.Ёндон Английн металын биржийн Good delivery сертификаттай дөрвөн компани Хятад улсад үйл ажиллагаа явуулж байгааг онцлон тэмдэглээд БНХАУ-ын алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийн туршлагаас судлах, Монгол Улсад үнэт метал цэвэршүүлэх үйлдвэр барихад хамтран ажиллах зорилгоор үйлдвэрүүдтэй албан ёсоор холбож өгөх хүсэлтийг Элчин сайдад тавьсан.

Элчин сайдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[162.158.165.224]
3 жилийн өмнө
Аль эрт вакзинжуулах байсан юм арайл удаан юм . яст мэлхийн хурдаар яваад байна даа
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ