05 сарын 02, Пүрэв

БНСУ-ын агаарын тээврийн компаниуд Монгол руу хийх нислэгийн тоогоо нэмэгдүүлнэ

Зам тээвэр
2 сарын өмнө
БНСУ-ын агаарын тээврийн компаниуд Монгол руу хийх нислэгийн тоогоо нэмэгдүүлнэ

Бусан хотын Гимхэ олон улсын нисэх буудлаас Монгол руу долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэж байгааг ес болгон нэмэгдүүлэхээр болжээ. БНСУ, Монгол Улсын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр Монголын талтай тохиролцсоноо БНСУ-ын Тээврийн яам мэдээллээд байна. Энэ хүрээнд хоёр улсын орон нутгийн нисэх онгоцны буудлын тээвэрлэлтийн эрхийн чиглэл, давтамжийг агаарын хөлгийн төрлөөр хязгаарлахгүйгээр өргөтгөх аж. 

Монгол руу нислэг үйлддэг БНСУ-ын таван нисэх буудал дээр дахин хоёр буудал нэмэхээр болжээ. Чежү болон Яньяны олон улсын нисэх онгоцны буудал руу хийх нислэгийн тоог хүсэлт гаргасан тохиолдолд нэмэх, мөн Бусан хотын Гимхэ нисэх буудлаас Улаанбаатар руу хийх нислэгийн давтамж долоо хоногт зургаа байсныг ес болгож нэмэгдүүлэхээр тохиолцсон байна.

Түүнчлэн орон нутгийн нисэх буудлуудаас Монгол руу хийх нислэгт онгоцны суудлын тоог 200-аар хязгаарлаж байсныг цуцалж, ямар нэг хязгааргүй болгоно. Аялал жуулчлалын оргил үе буюу зургаагаас наймдугаар сарын хугацаанд хоёр улсын хоорондын долоо хоног тутмын нислэгийн суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлж, хамгийн багадаа 10800-д хүргэнэ. Хоёр улсын хооронд зорчигчийн тоо 2021 онд 41 мянга байсан бол 2022 онд 318 мянга, өнгөрсөн онд 653 мянга болж нэмэгджээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ