05 сарын 03, Баасан

ХХААХҮ: 2023 онд нөөцөлсөн хадлангийн өвс, хивэг, тэжээлийг экспортлохгүй

Хөдөө аж ахуй
2 сарын өмнө
ХХААХҮ: 2023 онд нөөцөлсөн хадлангийн өвс, хивэг, тэжээлийг экспортлохгүй

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  Цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нар мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг:

Засгийн газраас гурван шатны арга хэмжээ буюу улсын болон аймгийн нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэх, ХХААҮЯ-аас нөөцийн тэжээлийн улаан буудайг мөсөн /150тн/ болон цагаан зудтай /75тн/ 14 аймгийн 100 гаруй сумдад хүргэнэ. Үүнээс 1430 тонн улан буудайг аймгууд татан аваад байна.

Малын хорогдол: Зудын эрсдэл өндөр байгаа аймгуудад 2,1 сая тоо толгой зүй бусаар хорогдсон. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймгуудад малын хорогдол өндөр байна. Цаашдаа малаа их хэмжээгээр алдсан малчдад улсаас малжуулах болон дараагийн шатны арга хэмжээг авна.

Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой болсон учир 2023 оны хадлангийн өвсөө гадагшаа гаргахгүй дотооддоо хэрэглэхээр болж байна. Мөн хивэг тэжээлийг экспортлохгүй. Өнгөрсөн жилийн хугацаанд 6,3 сая орчим малыг экспортод гаргасан буюу 80,2 мянган тонн байсан нь 2021 оныхтой харьцуулахад 4-5 дахин өссөн үзүүлэлт. Энэ нь экспортын квотыг цуцалж, тавих шаардлагыг бууруулсантай холбоотой юм. Цагаан сарыг хүртэл экспорт зогсоогүй буюу цаашлаад "Хонь" хөтөлбөрийг хэрэгжүүлж тодорхой хэмжээний амжилттай буюу 420 мянган толгойг экспортолсон.

Цас зудын байдал хүндрэхэд малын сэг зэмийг стандартын дагуу тодорхой цэгүүдэд устгахаар төлөвлөж байна. 1-2 саруудад аймгуудад энэ талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл устгалын цэгүүдийг 2-3 дахин нэмэгдүүлж 1336 цэгтэй болгож, 2.3 сая орчим сэг зэмийг устгах  шаардлага гарч байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ