05 сарын 02, Пүрэв

Дамжин өнгөрөх олон улсын нислэг 7 хувиар нэмэгджээ

Зам тээвэр
1 жилийн өмнө
Дамжин өнгөрөх олон улсын нислэг 7 хувиар нэмэгджээ

Ковидын цар тахлаас үүдэн буураад байсан манай улсын дээгүүр дамжин өнгөрөх олон улсын нислэг 7 хувиар өсжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын дээгүүр нийт 598 агаарын хөлөг нисэн өнгөрсөн байна. Энэ талаар ИНЕГ-ын даргын өнөөдөр болсон ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаанаар мэдээллээ. Хуралдаанаар мөн даваа гарагт болсон ЗТХ-ийн сайдын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн зарим мэдээллийг хүргэлээ.

Тодруулбал, өнгөрсөн сард Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын хооронд шууд нислэгийн суудлын багтаамж жилд 1.5 сая болж нэмэгджээ. Түүнчлэн энэ оны 3 дугаар сарын 7-нд Кувейт, 9-нд Катар улстай, мөн Казахстан улстай Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах хэлэлцээр, 5 дугаар сард Унгар, Грек улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах талаар мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрөөс орон нутгийн нислэгт татаас олгох, Катар, Кувейт улстай байгуулах Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл, 3 дугаар сарын 15-ны хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсныг танилцуулав.

Тодруулж мэдээлэхэд, өнгөрсөн хоёр жилд олон улсын нөхцөл байдлаас үүдэн олон улс орон агаарын орон зайдаа хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэгийн тоо 50 орчим хувиар буурсан юм. Нислэгийн оргил үед олон улсын иргэний агаарын тээврийн хөлгийн дамжин өнгөрөлт долоо хоногт 2-3 мянган удаагийн нислэгтэй, дунджаар 8.7 хувиар өсөлттэй байжээ.

Манай улсын агаарын зайг 87 улсын 180 гаруй авиакомпани ашиглаж, дамжин өнгөрөлтийн нислэг гүйцэтгэдэг байна.

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ