04 сарын 30, Мягмар

ЭМЯ-наас 350 өрхөд эмнэлгийн багц хүргэж, 321 резидэнт эмчийг орон нутагт ажиллуулахаар илгээжээ

Эрүүл мэнд
2 сарын өмнө
ЭМЯ-наас 350 өрхөд эмнэлгийн багц хүргэж, 321 резидэнт эмчийг орон нутагт ажиллуулахаар илгээжээ

УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран мэдээлэл өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарласан. 13 аймгийн 58 суманд төмөр зудтай, 17 аймгийн 139 суманд цагаан зудын байдалтай байна. өнөөдрийн байдлаар 3713 өрхөд өвс, 7249 км хаагдсан зам давааг нээлээ. Эдгээр ажилд 815 албан хаагч, 200-аад техник хэрэгсэлтэй ажилласан.

Нийт 52 мянга орчим хаагдсан замыг нээх ёстойгоос 31 мянган км замыг нээсэн. Нэг суманд 150-175 тонн тэжээлийн будаа хүргэж байна. Хөдөө аж ахуйн корпорацад хадгалж байсан тэжээлийн будаа юм. Зургаан аймгийн удирдлага тус корпорацтай гэрээ байгуулжээ. Одоо малчид руу хүнс, эм хүргэхээр ажиллаж байна.          

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дараах мэдээллийг өглөө.
-350 өрхөд эмнэлгийн багц хүргэлээ. 321 резидэнт эмчийг орон нутагт аймгийн Эрлүүл мэндийн газруудад ажиллуулахаар илгээсэн. Улсын хэмжээнд гурав хүртэл сарын зайлшгүй эмийн нөөц байх шаардлагатай, одоогоор тасарсан эм тариа байхгүй. Зудын хүндрэл учирсан сумдад туулах чадвар сайтай, 60 автомашин нийлүүлэхээр ажиллаж байна. 

ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал:

-Баруун аймгуудад цас орсон. Цас зүүн аймгийн нутгуудад өнөөдөр, маргааш үргэлжлэн орж, ирэх сарын 1-нд дулаарах ч 2-ноос дахин зөөлөн цасан шуургатай. Салхи тал хээрийн нутгаар 10-17 м сек хүрнэ. Идэр, Тэс, Байдрагийн нутагт 38-43 градус хүйтэн байна. Өнгөрсөн долоо хоногт Дархадын хотгороор -46 градус хүрч хүйтэрсэн. Бусад нутгаар хүйтний эрч 1-14 градусаар суларсан. Маргааш төвийн нутгаар  дахин цас орно. Цасны хэмжээ их биш.           

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 76 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.19-02.25 /нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, хоёр иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас хүн амиа алдаж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, найм нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ