04 сарын 29, Даваа

ОХУ-ын эсрэг 16 мянга гаруй хориг арга хэмжээ авчээ

Бусад
1 сарын өмнө
ОХУ-ын эсрэг 16 мянга  гаруй хориг арга хэмжээ авчээ

Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Москвагаас өмнө зүгт 180 км-ийн зайд орших Тула хотод "Бүх зүйл ялалтын төлөө" форумд оролцох үеэрээ цугласан олонд хандан үг хэлэхдээ өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээнд өртөөд байгаа ч улсынхаа эдийн засаг, цэргийн аж үйлдвэрийн цогцолбороо өргөжүүлэх боломжийн талаар сайрхжээ. 

Тэрээр ОУВС-гийн мэдээлснээр Оросын эдийн засаг энэ онд 2.6 хувиар өсөж, G7-г гүйцэх төлөвтэй байгааг нэлээд бахдалтайгаар онцолсон байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын Засгийн газар  төсвийнхөө бараг гуравны нэгийг батлан хамгаалахын зардалд зарцуулсан. Мөн Хятад улстай хийх худалдаагаа нэмэгдүүлж чадсан юм.

ОХУ-ын Төв банкны зөвлөх асан Александра Прокопенко "Ирэх 12-18 сарын хугацаанд дайны машинаа үргэлжлүүлэн ажиллуулах хангалттай нөөц Путинд  байгаа гэж би бодож байна" гэжээ. 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш  ОХУ-ын эсрэг 16 мянга  гаруй хориг арга хэмжээ аваад байгаа талаар АНУ-д төвтэй “Castellum.AI” мэдээлжээ. Тэдгээрийн 11 мянга гаруй нь хувь хүмүүст, 4600 орчим нь санхүүгийн байгууллагууд тэргүүтэй аж ахуйн нэгжүүдийг чиглэсэн байна. Мөн Европын агаарын орон зай Оросын онгоцнуудад хаалттай, барууны олон зуун компани Оросоос гарч  үйл ажиллагаагаа хумиад байна.

Үнийн өсөлт

2023 онд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт Орост улс төрийн асуудал болж, ялангуяа өндөгний үнэ өнгөрсөн онд 40 гаруй хувиар өсөж, зарим бүс нутагт хомсдол үүсжээ. Үүний дараа Засгийн газар импортын татварыг тэглэж, "найрсаг орнууд"-аас илүү их импортлох замаар өндөгний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр чармайж байна.

"Үнэнийг хэлэхэд үнэ өсөж, өссөөр байгаа ч энэ нь өнөөгийн бүх улс орны хувьд хэвийн үзэгдэл гэж би бодож байна" гэж "Русландад үйлдвэрлэв" нэртэй YouTube сувгийг ажиллуулдаг Москвагийн аялал жуулчлалын агент Марина Лубановская ярьжээ. Тэрээр Москвад өндөг одоо 20 орчим хувиар илүү үнэтэй гэж хэлж байгаа ч барууныорнуудад тархаж буй цуу яриаг няцаахын тулд Оросын хүнсний дэлгүүрүүдийн явж  видео бичлэг хийсэн байна. Албан ёсны статистик мэдээгээр 15 сая гаруй хүн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч байгаа ч хориг арга хэмжээ төдийлөн хүндрээгүй гэж тэрбээр үзэж байна.

Эх сурвалж: CBC

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ