04 сарын 30, Мягмар

Ангийнхаа хүүхдийг буудсан финланд хүү сургуулийн орчинд дээрэлхүүлдэг байжээ

Бусад
25 өдрийн өмнө
Ангийнхаа хүүхдийг буудсан финланд хүү сургуулийн орчинд дээрэлхүүлдэг байжээ

Финландын Вантаа хотын Виертола дунд сургуульд 12 настай хүү галт зэвсгээр халдлага үйлдэж ангийнхаа хөвгүүний амь насыг хороож, сургуулийнхаа нас чацуу хоёр охиныг хүндээр шархдуулсан хэрэг энэ мягмар гарагт гарсан. Хэргийг мөрдөн шалгах явцад халдлага үйлдсэн хүү бусдын дарамт, дээрэлхэлтэд өртдөг байснаас ийнхүү галт зэвсгээр бусад руу халдсан байж болзошгүй сэжүүр илэрснийг цагдаа нар мэдээллээ.

Халдлагын улмаас амь үрэгдсэн хүүхдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж улс даяар эмгэнэл илэрхийлж байна. Финландын төрийн байгууллагууд төрийн далбааг хагас бөхийлгөж, гэмт үйлдэл гарсан Виертола сургууль болоод хотын сүмүүдэд иргэд лаа асааж, цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байна. Мөн Парламентын гишүүд хохирогчдод болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Халдлага үйлдсэн 12 настай хүүг байцаах явцад энэ жил сургуульдаа шилжиж ирсэн нь тогтоогдсон байна. Мөн тэрээр шинэ орчинд дасан зохицож чадаагүйгээр барахгүй түүнийг сургуулийнх нь хүүхдүүд бүлэглэн дээрэлхэж дарамталдаг байсан тухай мэдүүлжээ. Хүү халдлага үйлдсэн өдрөө сургуульдаа ирж явсан бусад сурагчдыг айлган сүрдүүлэх үйлдэл гаргажээ. Халдага үйлдсэн дамартай гар бууг хүү ойрын төрөл садангаасаа авсан байжээ.

Финланд бол дэлхийн хамгийн амар тайван, аз жаргалын индекс өндөртэй улс орнуудын нэг. Тус улсын хуулиар 12 настай хүүхдэд ял оноох боломжгүй. Тиймээс хүүг баривчлах болон хорих үндэслэлгүй аж. Цагдаа нарт мэдүүлэг өгсний дараа хүүг нийгмийн халамжийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн цагдаагийн газраас цахим сүлжээгээр тархаж байгаа халдлагын тухай хуурамч мэдээлэлд итгэхгүй, түгээн дэлгэрүүлэхгүй байхыг ард иргэдэд уриалсан байна. Иймэрхүү хууль бус үйлдлээс болж гэм зэмгүй хүмүүсийг хохироож болзошгүй гэдгийг анхааруулжээ.

Хэрэг гарах үед сургуулийн ажилтнууд шуурхай ажиллаж, илүү хүнд нөхцөл байдал үүсэхээс сэргийлж чадсан гэж цагдаа нар үзсэн. Вантаа хотын захиргаа ямар ч тохиолдолд бэлтгэлтэй байсан сургуулийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.

Виертола дунд сургууль нь 90 орчим ажилчинтай, 7-15 хүртэл насны 800 орчим сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мягмар гарагт халдлага гарсны дараа лхагва гарагт сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн байна.

Хотын оршин суугчид уг хэрэг гарсанд ихээхэн цочирдож хүлээж авсан. Гэвч ойрын жилүүдэд 15 хүртэл насны хүүхдүүдийн дунд хүчирхийллийн шинж чанартай үйлдэл гаргах явдал нэмэгджээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ