Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарь гарчээ. Хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 18-нд олгоно. Харин нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 15, 25-нд олгох аж. "Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламжийг энэ сарын 25-нд, "Насны хишиг"-ийг энэ сарын 15-нд олгоно гэдгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.