04 сарын 26, Баасан

Н.Анхбаяр: Ирэх долоо хоногт 25,740 орчим Файзер вакцин орж ирнэ

Гадаад харилцаа
3 жилийн өмнө
Н.Анхбаяр: Ирэх долоо хоногт 25,740 орчим Файзер вакцин орж ирнэ

Гадаад харилцааны яамны өнөөдрийн мэдээллийн үеэр коронавирусийн эсрэг вакцины татан авалтын тухайд албаныхан дараах тайлбарыг өглөө.

 

Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Файзер вакциныг авахаар хоёр шугамаар ярьж байгаа. Нэгдүгээрт, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, хоёрдугаарт шууд тухайн компанитай холбогдох чиглэлд ажиллаж байна. Энэхүү хоёр шугам болон ЭМЯ гурвын хооронд ирэх 7 хоногт хурал хийгдээд үүний дараа гэрээ хэлэлцээр хийж, 25,740 орчим Файзер вакцин орж ирнэ. Үүн дээр нь суурилаад арилжааны гэрээ хэлэлцээр хийнэ. Вакцины хүртээмж зөвхөн манай улсад гэлтгүй олон улсын түвшинд хүнд байгаа.

Үйлдвэрлэлийн чадавхын асуудал бас бий. Бид Файзертай арилжааны шугмаар ярина. Хэлэлцээр амжилттай болбол тодорхой тоог хэлнэ. КОВАКС-ын хүрээнд АстраЗенека вакцин орж ирнэ. Файзер, АстраЗенека вакциныг гуравдугаар сард багтаж орж ирнэ гэсэн хүлээлттэй байна. АстраЗенека 163-274 мянган тунгийн хооронд тогтоогдоно. Спутник V, Синофармын тухайд ч яриа хэлэлцээр хийгдэж байна” гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Манай улс Энэтхэгт үйлдвэрлэсэн 150 мянган тун АстраЗенека, БНХАУ-д үйлдвэрлэсэн 300 мянган тун вакциныг мөн хүлээж авсан. Маргаашийн Сөүл-Улаанбаатарын онгоцоор Спутник V вакцины эхний ээлжийг хүлээж авахаар бэлтгэж байна” гэв.  

 
 
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ