04 сарын 26, Баасан

Л.Энх-Амгалан: Давтан сургалтад орон нутагт тэтгэвэрт гараад 1-2 жил болсон багш нараа дайчилъя гэж бодож байгаа

Боловсрол
3 жилийн өмнө
Л.Энх-Амгалан: Давтан сургалтад орон нутагт тэтгэвэрт гараад 1-2 жил болсон багш нараа дайчилъя гэж бодож байгаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар аймаг, сум, тосгон, багийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 
 

ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн танхимаар эхлүүлэхээр болсонтой холбогдуулан бүх аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, ЕБС-ийн захирал, менежерүүдтэй цахим хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

Уулзалтын үеэр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хичээллээгүй байх үедээ мөнгөө түрүүлээд авчихсан их, дээд сургуулиуд сургалтын төлбөрийг дараагийн улиралд нь шилжүүлэх. Хичээл сонгох нэрийдлээр барьцуулж мөнгө авдаг асуудлыг болиулахаар ажлын хэсэг томилж, ажиллаж байна. Энэ нь тодорхой үр дүнд хүрнэ байх.

 

Өчигдөр ЖАЙКА-гийн төлөөлөгчтэй уулзаж 600 гаруй сургууль, 900 гаруй сургуулийн ариутгал халдваргүйтгэлийн талаарх гэрээнд гарын үсэг зурсан. Гуравдугаар сарын 1-ээс та бүхэнд шаардлагатай нэг хоёр удаагийн хэрэгцээний ариутгал халдваргүйтгэлийн зүйлсийг явуулна. Цаашид байгууллага бүхэн хоёр сая төгрөгт багтаагаад шаардлагатай хэрэгцээгээ шийдвэрлэх боломжтой гэж харж байна. 

Мөн цар тахалтай холбоотойгоор боловсролын салбараас 170 гаруй тэрбум төгрөгийн төсвийг татсан гэдгийг эцэг эхчүүддээ ойлгуулахыг хүсье. Төгсөх ангийн хүүхдүүдийн давтан сургалт, хичээл нөхөлтөд анхаараарай. Давтан сургалтын асуудалд орон нутагт байгаа тэтгэвэр гараад 1-2 жил болсон багш нараа дайчилъя гэж бодож байгаа. Тодорхой санхүүжилтийн ямар эх үүсвэр байх талаар яаманд ажлын хэсэг гарч ажиллаж байна" хэмээн удирдлагуудад хандан байр сууриа илэрхийлэв. 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ