04 сарын 26, Баасан

Хорин сая доллар хамар дороосоо алдаад хайж яваа бол ХОХЬ ЧИНЬ

Хууль, шүүх
3 жилийн өмнө
Хорин сая доллар хамар дороосоо алдаад хайж яваа бол ХОХЬ ЧИНЬ

Хорин сая долларыг зөвхөн зуутын дэвсгэрээр багцаллаа гэхэд 2000 боодол болно. Нийт жин нь 200 кг. Урт нь 2,64 метр, өндөр нь 0,78 метр, өргөн нь 1,1 метр. /ЭНД дарж үзнэ үү./ Ямар ч сав баглаагүйгээр шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2,3 м3 гэсэн үг. Ланд Круйзер 200 маркийн автомашины бүх арын суудлыг эвхэхэд хамгийн ихдээ 1943 литр буюу 1,9 м3. /ЭНД дарж үзнэ үү./

Энэ хэмжээний ачааг Монгол улсын хилээр чөлөөтэй нэвтрүүлчихсэн гэдэг үлгэр зохиож, итгэж яваа бол Монголын төр, цагдаа, хил, гааль гээд Засгийн газар одоо дуус даа. Уг нь өдийд ЦЕГ-ын хэвлэлийн албаны дарга нөхөр гарч ирээд "гунганаж баймаар" сэдэв биш үү. Ийм том хэрэг мандчихаад байхад “хойшлуулшгүй ажиллагаа”-гаа мартчихсан уу?

 Сүүлийн үед эрэн сурвалжилсан гэх "эрэн сурвалжлаагүй" бичвэрүүдээ ээлж дараалан Монголын өдөр тутмын гурван сонин, сайтуудаар цацдаг ажлыг зохион байгуулдаг болсон. Өдөр тутмын сонинууд дотроо дээрх гурван сонин бол үнэхээр толгой цохидог нь үнэн. Харамсалтай нь эрхлэгч нарынхаа хийж байгаа “Өлөн сурвалжлага”-уудаас сэтгүүлчид нь ичиж үхдэг юм билээ шүү.

Дээр нь нэмж хэлэхэд,

“ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү” гэсэн нийтлэлд зөвхөн төрийн тусгай чиг үүргийн хэд хэдэн байгууллагуудаас гарч болохоор мэдээллүүд нэгтгэгджээ. Эндээс харахад “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл” гэх сонины эрхлэгч нарын бүлэгт энэхүү мэдээллийг ХААНААС, ХЭН, ЯМАР ЗОРИЛГООР ӨГСӨН БЭ гэдэг нь сонирхол татаж байна. Сүрхий нэртэй, сонины эрхлэгчдийн олж тавьсан баримт нь машины зураг төдийхөн. Хүнд итгэл үнэмшил төрүүлэх гэсэн чадваргүй арга л даа. Эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээллээ үзсэн кинонуудынхаа фантаазаар чимэглэсэнээс өөрөөр эрэн сурвалжласан зүйл алга.

Өдрийн сонины эрхлэгч Ж.Сандагсүрэн нь уг сонины үүсгэн байгуулагч Ж.Мягмарсүрэнгийн төрсөн дүү. Ж.Мягмарсүрэн нь сэтгүүлч Ц.Балдоржтой үй загүй найзууд байсан гэх бөгөөд сонины хувьчлалаас үүдэлтэйгээр муудалцаж салцгаасан. Харин Өнөөдөр сонин бол Ц.Балдорж агсных. Одоо эрхлэгчээр нь Балдорж агсны охин Б.Номинтүшиг ажиллаж байна. Зууны мэдээ сонин Н.Энхбаяртай шууд холбогдоно. Эрхлэгч Д.Отгонбаяр гэх эмэгтэйг Н.Энхбаяр томилсон. Ийм л үүх түүхтэй сэтгүүл зүйн гал тогооноос иймэрхүү л “ЗАХИАЛГАТАЙ” нийтлэл шил шилээ даран хөвөрч байгаа даа.

Ар нь ч том юм, ам нь ч том юм. Гурвын гурван сонины эрхлэгчид нэгдэж бичээгүй бол, жирийн нэгэн сэтгүүлч ийм алиа юм бичиж түгээсэн бол сонин, сайтаа хаалгаж, эрүүгийн хуулийн 13.14-өөр хэрэг нээлгэчихсан "гэрчийн мэдүүлэг" өгөөд сууж байгаа шүү.

Ийм том “ГЭМТ ХЭРЭГ”-ийн араас орсон бол Ингэтлээ доошоо орох ч гэж дээ.

Хамгийн сүүлд өнөөдөр л гэхэд өмгөөлөгч Б.Баасанцогтын сүүлийн гурван жилийн турш шилжүүлсэн гүйлгээнээс хууль, шүүхийн байгуулагын ажилтнуудтай холбоотой баримтыг түүж дэлгэжээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын Банкны тухай хуулийн 7.2-д:

"Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно:

7.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

7.2.3.шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн;" гэжээ.

Тэгэхээр энэ тохиолдолд

Тэгвэл эдгээр байгууллагаас мэдээлэл сэтгүүлчдийн гарт очсон болох нь тодорхой бөгөөд Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлд заасан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлалыг хадгалах хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл:

29.3.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.

29.3.5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно.

Дээрх хуулийн 29.3.5-д зааснаар прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн гэж үзэж болох ч энэ талаар уг нийтлэлд огт дурдаагүй бөгөөд хэрэвзээ энэ заалтыг ч мөн зөрчсөн аваас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг өдүүлсэн болж таарна. Хууль сануулахад,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.11.1. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.11.2. Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хараат бус сэтгүүл зүй гэсэн далбаан дор хамгийн хариуцлагагүй, хамгийн ёс бус алдаа хийж МОНГОЛЫН сэтгүүлчдийн нэр төр, ёс зүйгээр дэнчин тавьж байгаа эдгээр "АМ томтой, АР томтой" өдөр тутмын сонинуудын эрхлэгч нар “Дагвын оронд даварсаар л” байг уу!!!

УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар: гэв. Тийм ээ, Монгол улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөө “БАТАЛГААЖААГҮЙ” болохыг “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл”-ийн цуврал нотлон харууллаа. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдсэнийг, эрх баригчдын ам ажил алд дэлэм зөрдгийн баталгаа энэ байна.

 “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл” зөвхөн МАН-тай л гэхэд гучин тэрбумын гэрээтэй гэх юм билээ. Та бүхэн энэ гэрээний орлогоо татварын байгууллагад мэдүүлнэ биз дээ.

Энэ бол факт. Сэтгүүлч надад олдсон, нийгэмд тарж эхэлж буй мэдээлэл.

Тиймээс, “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл”-ээс тайл­бар шаардаж байна.

Жич: Тодруулсан хэсэг бол толинд туссан тусгал чинь болно.

 

13
0
0
1
0
1
3

Сэтгэгдэл18

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.252.138]
3 жилийн өмнө
Хардах эрх бол байж болно харин гүтгэж болохгүй. МАНГАРууд 20сая $ харсан бол юу гэж тэгэхэв.
Хариулах
Иргэн
[172.69.252.134]
3 жилийн өмнө
Сонгуулиа нэг шударга хийчдэг болох хэрэгтэй байна. Энэ бүхэн өнөөх л ямар ч аргаар ялах тактик
Хариулах
Тооцоо нь худлаа байна
[172.69.45.140]
3 жилийн өмнө
За, бусад юмыг нь бол мэдэхгүй. Мөнгөний эзэлхүүн, багажны эзэлхүүнийг тооцсон аргачлал нь бол орон алдаж тооцсон байна. 20 сая доллар нь 200 орчим кг жинтэй, 200 орчим литр эзэлхүүнтэй байх юм байна шүү. 2.3 м3 гэдэг бол 200 гаран сая доллар болох юм байна. Долларын дэвсгэртийн нягт нь усны нягттай бараг адилхан нягттай байдаг гэнэ. Ланд 200-ийн багаж нь голын эгнээний суудлаа хэвтүүлээгүй байхад 600 гаран литр, хэвтүүлээд 1900 литр. Тэгэхээр 20 сая доллар бол суудлаа унагаахгүйгээр өлхөн багтах юм байна. Сонирхуулахад, ачааны модон подон байдаг даа. Тэр подоны суурийн хэмжээгээр 100 долларын боодол дэвсгэртүүдийг зулж тавиад, дээш нь 1 метр өндөрлөж өрөхөд 100 сая доллар болдог юм байна. What does one trillion dollars look like гээд гүүглдээрэй.
Хариулах
Тооцоо нь худлаа байна
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Мөнгөний хэмжээг энд дарж үзээрэй гэсэн линк чинь ажиллахгүй байна шүү.
Санчир
[172.69.45.140]
3 жилийн өмнө
Чи буруу бодсон байна. 0.156×0.0663×0.0011×20000=2.27м3 болж байна. Харин ланд 200 ийн эзэлхүүнийг мэдэхгүй юм байна
Үнэн байна
[172.69.252.144]
3 жилийн өмнө
What does one trillion dollar look like гээд youtube ээс хайхаар гараад ирж байна. 100 сая долларыг подон дээр өрснийг харчих. Тэрний 5 хуваасны 1 нь ландны ард багтах уу, үгүй юу гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Санчирт
[172.69.252.138]
3 жилийн өмнө
0.11 мм чинь 0.00011 м шүү. Чи нэг тэг дутуу бичсэн байна. Тэгэхээр чиний тооцоо 10 дахин их гарсан гэсэн үг. Долларын дэвсгэрт 10 ширхэг нь нийлж байж 1.1 мм болно. Дангаараа 1.1 мм зузаан биш шүү дээ. Шугам аваад 1 мм хэр зузаан болохыг хар даа.
Зочин
[162.158.165.236]
3 жилийн өмнө
Троллууд тоо бодож чаддагүй юм Ланд 200-д 100 сая доллор өлхөн багтана гээд байна
Хариулах
shaa
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Bas vyn 30 terbym garaad irew
Хариулах
иргэн
[172.69.252.138]
3 жилийн өмнө
монголд сэтгүүлзүй аль эрт устаад. сэтгүүлч нэртэй . дээдчүүдийн заавраар хов зөөгчид байцаагчид мөрдөн мөшигөгчид . хутган үймүүлэгчид .гутаан доромжилогчид .гүжирдэгчид .мушгин гуйвуулагчид багтаж ядан арзагнацгааж баыгаа
Хариулах
наран
[172.69.252.134]
3 жилийн өмнө
овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг дээ шалгах хэрэгтэй НО- той л санагдсан тэр хэлхээ сүлжээ нь
Хариулах
баги
[172.68.146.102]
3 жилийн өмнө
хэхэ карма юм даа. шүүртийн багийнхан өөрсдөө анх ийм аргаар нөхдүүдийг тролдож матарладаг моод нийгэмд эхлүүлсэн дээ, мэхт мэхэндээ гэж үг бий шүү дээ.
Хариулах
Зочин
[172.68.144.21]
3 жилийн өмнө
Мөрдөн байцаагч нар сэтгүүлч нартай хавсраад улс төрчдийн гар хөл болсоор удаж бгаа ш дээ, нөгөө ардчиллын буянаар, томоохон сенсаци гэхээс илүү нэг бгууллагын даргын ажлыг булаах, нэг бизнесмений бизнесийг нураах ажилд сэтгүүлч хуулийн ажилтнууд оролцож юу ч биш богоод бхаар энэ улс яаж хөгжих вэ дээ түүнтэй тэмцэх АТГ нь жирийн хөдөлмөрчин албан хаагч нарыг л намнаж бхад Монгол хүн юуны төлөө зүтгэх нь ойлгомжтой
Хариулах
ганаа
[162.158.167.236]
3 жилийн өмнө
Туйлын үнэн шүү, ацных нь эрэн сурвалжлага байдын захиалгат шантааж, сайндаа л мѳнгѳтэй матаас байдаг, ичиж үхмээр
Хариулах
Зочин
[162.158.166.103]
3 жилийн өмнө
Нийгэмд асуудал дэвшүүлж, хараалгуулж, зүхүүлж байгаа нь зориг юм даа.
Зочин
[172.69.45.140]
3 жилийн өмнө
20 сая доллартай явж байсан бол оросын дээрэмчид ал хэдий булаагаад авсан байх бус уу. Тийм их мөнгийг ачаад явж л байлаг. Ямар төмс биш
Хариулах
Нэр
[162.158.166.103]
3 жилийн өмнө
Шалгаад тогтоох байлгүй дээ. Өар өөрсдийнхөө хэмжээнд төсөөлж бодоод өөр өөр дүгнэлт хийгээд байх хэрэг алга.
Зочин
[172.68.146.102]
3 жилийн өмнө
Энэ нэг хүүхний аав нь кивигийн харын эрлийзтэй улаанбаатар буудал ор хөнжлийн ажил хийж бгаад чад хийцэн биздээ
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ