04 сарын 26, Баасан

“Үндсэн хуулийн цэцэд ЗАВХАРАЛ болж байна”

Хууль, шүүх
3 жилийн өмнө
“Үндсэн хуулийн цэцэд ЗАВХАРАЛ болж байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн нь Үндсэн хуулийн хямрал үүсгэсэн. Энэ асуудлаар маргаан үүсгэсэн цэцийн гишүүд гадаадад суух Элчин сайдаар явахаар тохироо хийсэн гэх мэдээлэл гарсан бол зарим цэцийг гишүүд нь тэднийг эсэргүүцэн дотооддоо зөрчилтэй байгаа юм.

Үүнтэй холбоотой зарим хуульч нарын тайлбарыг сонсов.


Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Аль ч талаас нь харсан Үндсэн хуулийн цэцэд завхарал болж байна.

Монголд Ерөнхийлөгчийн институтыг аль болох сулруулах, хязгаарлах хандлага харагдаж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, дэлхийн нийтэд эзлэх байр суурийг багасгаж байгаа холын бодлогын үзүүр.

Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гээд засаглалын хэлбэрүүд байна. Нэгдмэл байдлыг нь Ерөнхийлөгч гэдэг хүн хангаж, зангидаж байдаг юм. Түүнээс хэн нэг хүний эрх ямбын асуудал уг нь биш юм.

76 хүн Төрийн удирдах дээд байгууллага гээд заачихсан байдаг. Гэтэл 76 хүн дотор янз бүрийн хүн бий. Өмнөх парламентын гуравны хоёр нь “идэж уусан” хэрэгт орооцолдсон. Ийм институдэд бүх эрх мэдлийг төвлөрүүлж, Ерөнхийлөгч гэдэг институтын эрхийг хасаж байгаа нь алсуураа хортой.

Одоогийн нөхцөл байдлыг харвал маш нарийн төвөгтэй болж байна 2 удаа дараалан УИХ-д 60 гаруй суудал авсан нэг нам шүүх засаглалыг хүртэл "харьяандаа" оруулж байна. Ийм нөхцөлд ардчилсан хүчнийг төлөөлж байгаа Ерөнхийлөгчийг зориуд гадуурхаж, ганцаардуулж, сонгуульд орох эрхийг нь хязгаарлах бодлого явуулж байна. Энэ бол байж боломжгүй зүйл. Яахав эрх мэдэлдээ дулдуйдан ийм шийдвэр гаргаж болно. Гэхдээ түүхийн болон

Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх үндэслэл байхгүй гээд хариу өгч болох байсан. Гэвч, Үндсэн хуулийн бус маргаан үүсгээд явж байгаа нь Дээрх эргэлзээд төрүүлж байна. Үндсэн хуулийн цэцэд тодорхой улс төрийн хүчин голлож байгаа.

Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй. Гэтэл хуульд “...Х.Баттулга нэр дэвших эрхгүй гэж бичээгүй” гэх утгатай маргаан үүсгэж байна гэдэг бол маш том эргэлзээ үүсгэж байна. Ер нь эрх баригч улс төрийн хүчин өөрсдөө ашигтайгаар бүх зүйлийг эргүүлэхийн тулд хэт хүчин чармайлт тавих нь буруу л болно.

Хуульч О.Алтангэрэл: 

Үндсэн хуулийн цэц нь УИХ ямар шийдвэр гаргаагүй вэ гэдгийг хянадаггүй. Ийм боломж ч байхгүй. Ийм хууль гаргасангүй, ийм тогтоол гаргасангүй гэдгийг авч хэлэлцдэг жишээ өмнө нь хэзээ ч байгаагүй. Ямар нэг зүйл байвал тэр нь хууль зөрчсөн юм уу гэдгийг ярина. Гэтэл байхгүй зүйлийг хууль зөрчсөн байна гэхээр Үндсэн хуулийн үзэл баримтлалд огт нийцэхгүй байна.

Жишээ нь, хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшиж болно, болохгүй гээд заачихсан байгаа бол энэ асуудлыг цэц хэлэлцэнэ. Тэгээд Х.Баттулга гэдэг хүн нэр дэвшиж болно эсвэл болохгүй гэдэг шийдвэр гаргана.

Гэтэл Х.Баттулга гэдэг хүнийг нэр дэвшүүлнэ гэж заагаагүй гэдэг маргааныг хэлэлцэх гээд байгааг маш их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүнийг дэмждэг, дэмждэггүй маш олон хүн байгаа тийм үү. Гэтэл

Өмнө нь олон Ерөнхийлөгч ажиллаж байсан, цаашид ч ажиллана. Гэтэл зөвхөн хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаас нь шалтгаалаад "болно, болохгүй" гэдгийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь нийлж шийдэх гээд байна. Энэ бол Х.Баттулга гэдэг хүний асуудал биш. Ерөнхийлөгчийн алба бол түр, Монгол төр бол бүр.

Хамгийн тогтвортой цэц нь хүртэл яахаа мэдэхгүй ийм байдалд орж байна. Парламентыг бол ойлгож байна. Янз бүрийн юм ярьж, явна. Цэцийг л ойлгохгүй байна.

Хуульч, доктор Б.Гүнбилэг: 

Туйлын тодорхой зүйл дээр маргаад, нийгэмд талцал үүсэж байгаа нь одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвшихтэй холбоотой асуудал болчихоод байгаа юм.

Дэмждэг нэг хэсэг нь дэвших ёстой, дэмждэггүй нь болохгүй гээд л маргаад байна. Гэтэл бидэнд дурын асуудлаас илүү хууль бий. Хуулиас харвал нэр дэвших эрхтэй.

Яагаад гэхээр, Үндсэн хуульд зөвшөөрөх, эрх олгох, хориглох гэх мэт харилцааг оруулдаг. Үүн дундаа хориглох харилцааг оруулахын тул маш нарийн дэг мөрдөх ёстой болдог. Агуулга нь хүртэл хэлэлцэж байх үед маш тодорхой тусгагдсан байх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үед одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийг нэр дэвшиж болохгүй гэсэн нэг ч хориглох асуудал яригдаагүй, нэг ч протокол байхгүй байсан.

Гэтэл нэр дэвшихгүй ч байж магадгүй гэж Үндсэн хуулийн цэц нь үзлээ. Нийгэмд ингэж хагарал үүсгэж болохгүй. Маргаанаа сонгуулиар шийдэх ёстой. Зөв бурууг нь ард түмэн сонгодог. Сонгууль өгдөг. Тэрнээс нь өмнө хэн нэгэн чи сонгуульд оролцож болохгүй, чи цаанаа бай гэдэг эрх хэнд ч байхгүй. Эрх мэдэл бүх ард түмний гарт байх ёстой. Ядаж л дэмждэг хэсгийнх нь эрх ашгийг хөндөж байна.

Хуулийг улс төрийн хүчин намд зориулж тайлбарлах гээд байна. Үндсэн хуульт ёс, ардчилал гэж үлдэх үү гэдэгтэй энэ маргаан шууд холбоотой шүү. Ард түмэн ингэж үзэж байна гэдгийг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч л хэлдэг юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл3

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.252.138]
3 жилийн өмнө
Нэр дэвших дэвшихгүи нь яах вэ нэр дэвших эрхтэи гэдгииг МАН мэдэхиин цаагуур мэдэж баигаа харин өөрөөр нь нэр дэвшихэас татгалзаж баина гэдгииг л хэлүүлэх гэж ядаж баина цагаа болохоор яахаа хэлнэ ш дээ тэр үед зарим нэг шаналж явсан улс цус харвачих вии дээ саин л сонсоорои
Хариулах
Намбус
[172.69.252.138]
3 жилийн өмнө
Энд нөгөө л ХЗС-ийн Мөнхсайхан, Баямбажаргал тэргүүтэй Занданшатарын хам гадаадын төлөөлөл ,мэдэхгүй чадахгүй юмгүй болчихсон тэмүүжин,сү, гишүүн энхбаяр ж. Сүмбаатар тэргүүтэн,хуульч нэртэй этгээдүүд,60 тэр бумыг санаачлагч этгээдүүд байгаа. Үндсэн хуульт засгийг үгүй болгож байна даа. Тэд.
Хариулах
Зочин
[172.69.252.138]
3 жилийн өмнө
ҮХЦ-г завхруулахыг хүсэгчид
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ