04 сарын 26, Баасан

ЭМЯ: Халдварыг хумьж, шуурхай арга хэмжээ авах тактикаа өөрчилж байгаа

Эрүүл мэнд
3 жилийн өмнө
ЭМЯ: Халдварыг хумьж, шуурхай арга хэмжээ авах тактикаа өөрчилж байгаа

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд тус яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Бумдэлгэр оролцож, мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “Сүүлийн үед мэргэжилтнүүд энэ халдварыг хумьж, шуурхай арга хэмжээ авах тактикаа өөрчилж байгаа.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр Эрүүл мэндийн сайдын А/203 дугаар тушаал гарсан. Уг тушаалын хүрээнд коронавируст халдварын үед авах хариу арга хэмжээнд томоохон өөрчлөлт орсон.

Тодруулбал, өмнө нь ХӨСҮТ коронавируст халдварын хариу арга хэмжээг ерөнхийд нь хянаж, зохицуулж, мэргэжил арга зүйгээр хангадаг бөгөөд шинжилгээний ихэнх ачааллыг дангаараа үүрч, лабораториудын шинжилгээг баталгаажуулах үйл ажиллагааг явуулдаг байсан. Харин сайдын шинэ тушаалаар халдварт өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээний багийг дүүрэг бүрд зохион байгуулахаар болж байгаа. Энэ нь нэг газарт ачааллыг төвлөрүүлэхгүй байх ач холбогдолтой.

ХӨСҮТ-өөс өдөрт шинээр илэрч буй 800-900 тохиолдол дээрээ хүрч очиж чадахгүй хүндрэл их гарч байсан юм. Ийнхүү энэ үүргийг нийслэл рүү шилжүүлж дүүрэг бүрд Шуурхай хариу арга хэмжээний баг байгуулснаар яаралтай өвчтөнд хүрэх тусламж үйлчилгээ илүү хурдсах боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ өөрийн тандалтын багийг дүүргүүдэд хуваарилна гэсэн үг. Ингэснээр тандалтын эмч нар дүүрэг бүрд шинжилгээ яаж зохион байгуулах, өвчтөнийг эмнэлэгт авчирч цээжний рентген зураг авч, оношилж эрэмбэлнэ гэсэн үг. Дүрс оношилгоогоор тухайн өвчтөний хөнгөн эсвэл хүнд байгааг ийнхүү дүүргийн эмнэлэгт дээр нь ялгах юм.

Мөн дээрх тушаалаар ЭМЯ-ны дэргэдэх хяналт, зохицуулалтын баг байгуулагдаж, шуурхай удирдлага зохоин байгуулалтаар хангахаар болж буй" хэмээн ярив.

0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ