04 сарын 26, Баасан

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл

Гэмт хэрэг
2 жилийн өмнө
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл

Иргэн Б.Сүндэръяа анх энэ талаар мэдээллийг ил болгосноос эхлэн нэвтрүүлгийн баг судалгааны ажилдаа орсон бөгөөд өнөөдрийн байдлаар бид хохирогч найман эмэгтэйтэй биечлэн уулзаж, холбогдох баримт, үйл явдлын ярилцлагыг хийгээд байна. Нэвтрүүлгийн энэ дугаарт таван эмэгтэйн ярилцлагыг багтаан, нэвтрүүлгийг дөрвөн агуулгад хуваан бэлтгэлээ. (Нэвтрүүлэгт оролцсон хохирогч охидын нэрийг зохиомлоор бичиж, царай төрхийг нууцалж, дуу хоолойны өнгийг өөрчилсөн болно) 

Ярилцлагыг ЭНДЭЭС үзэх боломжтой.

 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдийг хэрхэн хүчирхийлдэг вэ?

Иргэн Н.Дулмаа 2018 оны 10-р сард Өргөө кино театрын IMAX салбарт ажилд орсон. Сарын дараа л гэхэд “Содмонгол группын хамгийн том захирлыг нь 51 гэж дууддаг, энэ хүнээс болгоомжтой байгаарай” гэдэг зүйлсийг сонсож эхэлсэн. Ажилд орсоноос дөрвөн сарын дараа тухайн үед IMAX-ыг  хариуцсан менежер Н.Цэдэвсүрэн тушаал дэвшиж, Багатэнгэр дэх Ц.Анандбазарын Пентхаус руу захирал болж явахаар шийдвэр гарсан бөгөөд тухайн үед түүнтэй ойр дотно байсан Н.Дулмаа “та явах гэж байгаа бол хоёулаа цуг явъя” гэсэн хүсэлт тавьсан.

Тэр дагуу Н.Цэдэвсүрэн “Би захирал болоод явж байгаа болохоор хамт явж болно. Ямар ажлын байр байна, би аваад явъя. Ц.Анандбазар гэдэг хүнээс хол байлгаж өгье” гэж хариулсан бөгөөд хоёр гуравхан хоногийн дотор шилжих хөдөлгөөн бүрдэж, ажлын байр нь Багатэнгэр дэх хаус руу шилжжээ. Уг хаус нь Ц.Анандбазарын ажил хэргийн уулзалтуудаа хийдэг, өндөр зэрэглэлийн зочдоо хүлээн авдаг, баяр ёслол зохион байгуулдаг газар юм байна. Уг газарт шилжих ажиллах охид цай хоол зөөх, массаж хийх, сауныг бэлдэх гэгчлэн ажлыг хийдэг бөгөөд Н.Дулмаагийн тухайд үйлчилгээний бус буюу нэг шат дэвшсэн ажлын байранд шилжин очжээ.

Уг ажилдаа очсоны дараахан Ц.Анандбазартай уулзаж, ажлын ярилцлагад орсон бөгөөд энэ үеэр “чи энд шинээр ирж байгаа учраас ажлын туршлагагүй. Гурав хоног туршилтын хугацаанд ажиллуулна” гээд үргэлжлүүлэн “чи нөхөртэй юу, найз залуутай юу? Аман секс хийж үзсэн үү” гэгчлэн эрээ цээргүй асуухад Н.Дулмаа балмагдан “та юу асуугаад байгаа юм бэ, би тийм юм мэдэхгүй” гэхэд “чи мэдэхгүй байна гэж байхгүй. Чи хорь гарсан эмэгтэй хүн, миний юу ярьж байгааг мэдэж байгаа. Ямар ч ажлын байранд иймэрхүү юм байж л байдаг. Чи тийм юм сураагүй бол маружин, банана идээд сургуулилт хий” гэжээ.

Мөн түүний биеийн эмзэг хэсгүүд, хөх, өгзөгнөөс базаж, түүнийг нь эсэргүүцэхэд хөхнийх нь толгойг чимхэж, хөдөлгөөнгүй болгоод ёсзүйгүй үг хэллэгээрээ доромжилсоор л байж. Н.Дулмаа айж хашгирахад доод давхраас тус газарт захирлаар ирсэн Н.Цэдэвсүрэн гарч ирснээр уг үйлдэл зогссон байна.

Энэ талаар Н.Цэдэвсүрэн “Н.Дулмаа уйлаад л, гүйгээд буугаад ирсэн. Нэг удаагийнх биш яг хоёр дахь удаагийн үйлдэл байхгүй юу. Тэгээд яав гэсэн чинь “Намайг оролдоод мээм, бөгс барьж аваад байна. Надтай унт. Юмаар дутаахгүй шүү чамайг гэж хэллээ” гэсэн хэмээн ярьсан.

Зугтаж гарсан Н.Дулмаа гэр рүүгээ гүйж явахад Н.Цэдэвсүрэн утсаар залгаж, “Монголын тэрбумтан, нэлээд мөнгөтэй хүн. Ажилд авахдаа тухайн эмэгтэйг ингэж сорьж авдаг. Яагаад гэвэл тухайн эмэгтэйчүүд өөрийг нь өдөж хоргоож, мөнгө төгрөг нэхдэг асуудал байдаг болохоор үүнийг шалгуур гээд бодчих. Чамайг шалгаж үзсэн гэсэн. Чи өөрт нь ханд өгөөгүй, зугтаагаад гарсан болохоор шалгалтад нь тэнцчихсэн” гэж хэлжээ. Ингээд Н.Дулмаа Пентхауст ажиллаж эхэлсэн бөгөөд  энэ хугацаанд Ц.Анандбазар түүний хажуугаар явахдаа, таарах бүрийдээ хөх, өгзгийг нь базаж, хаалганы бариул барьж байгаа юм шиг л ханддаг байжээ.  Тухайн үед Н.Дулмаагийн аав өвчтэй байсан учир тэрбээр зургаан сар ажиллаад цалингийн зээл авах зорилготой байж. Энэ талаараа ч захирал Н.Цэдэвсүрэнд хэлж байсан бөгөөд тэрбээр “чамайг эндээс шилжүүлье. Айлын охин хүүхэд дарамтлуулж байгааг хараад байх хэцүү байна. Гэхдээ 51 (Ц.Анандбазар)-ийн зөвшөөрөлгүй бол шилжүүлж болохгүй, түр хүлээгээрэй” гэж хэлдэг байжээ.

Ц.Анандбазарын уг ёсзүйгүй үйлдэл байнга давтагдаж байсан тул Н.Дулмаа түүнд “би ийм ажил хийх гэж энд ирээгүй. Миний ажлын байрны тодорхойлолтод ийм юм байхгүй. Намайг шилжүүлж өгөөч” гэхэд “Би чиний захирал байна. Би энэ компанийг удирддаг захирал. Миний юу гэснийг та нар хийх ёстой.  Чиний ажлын байрны тодорхойлолт дээр миний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдгийг  тусгаад, маргааш гэрээг нь аваад ирье” хэмээн тохуурхаж байжээ.

2019 оны дөрөвдүгээр сарын нэг өдөр Пентхауст олон хүндтэй зочид ирж, хооллох болж, тэдэнд үйлчлэх охин байгаагүй тул Н.Дулмаагаар үйлчлүүлэхээр болжээ. Оройн 23.00 цагийн орчимд зочид буцаж, Ц.Анандбазар, тухайн үед Содмонголын хуулийн захирлаар ажиллаж байсан  Н.Баян-Очир нар үлджээ.  

Охид ажлын байрны бэлгийн дарамтад ороод байгаа талаараа Н.Цэдэвсүрэнд хэлж байсан тул тэрбээр охидыг гэр рүүгээ явах хүртэл харж, хамгаалж ажил дээрээ үлддэг байжээ. Энэ талаар Н.Цэдэвсүрэн хэлэхдээ “Тэнд ажиллаж байсан хоёр охиныг би байнга харж оройтдог байсан. Оройн цагаар зочдод үйлчлэх, өглөө үүрээр өглөөний цайнд ороход гээд л миний ажлын цаг утгаа алдсан. Маш их ядарч байсан” хэмээн ярьсан. Харин тэр өдөр Н.Цэдэвсүрэнгийн бие өвдөж байсан учраас эрт харьсан байжээ.

Ц.Анандбазар, н.Баян-Очир нар саунд орохоор болж, Н.Дулмаагаар сауны өрөөг бэлдүүлж, орсныхоо дараа уух юм авчрахыг хүсчээ. Н.Дулмаа архи, пиво зэргийг оруулж өгөхөд тэд хоёул нүцгэн байсан бөгөөд “хүнд юм өгч байгаа бол нүүр рүү зөв харж өг” гэдэг шаардлага тавьжээ. Харин охин “та нүцгэн байгаа болохоор харж чадахгүй байна” гээд гарч явсан байна. Удалгүй Ц.Анандбазар хонхоо дахин дуугаргаснаар охин сауны өрөөнд очиход Ц.Анандбазар хөх, бөгсийг нь базаж, хувцасыг нь урж, хүчирхийлэхээр дайрсан байна. Энэ үед хуулийн захирал н.Баян-Очир хараад зогсож байсан бөгөөд Ц.Анандбазарыг болиулах ямар ч үйлдэл хийгээгүй аж.

Охин уйлж, эсэргүүцэж байхад ч Ц.Анандбазар түүнийг үсдэж, амыг нь хүчээр ангайлган бэлэг эрхтэнээ хөхүүлэхээр шаардаж байжээ. Эцэст нь тэрбээр уг үйлдлээ зогсоон, “дараагийн удаа өршөөхгүй шүү” хэмээн гаргажээ.

Уйлсаар харьсан охин маргаашаас эхлэн, долоо хоног ажилдаа очоогүй бөгөөд тэр өдрийн маргааш нь захирал Н.Цэдэвсүрэн рүүгээ утсаар ярьж, “би наан чинь ажиллаж чадахгүй, намайг Өргөө салбар руу шилжүүлж өгөөч” хэмээн дахин хүссэн байна.

Долоо хоногийн дараа Н.Дулмаа банкин дээр очоод, цалингийн зээл авахаар хөөцөлдсөн бөгөөд “зээл гарах боломжтой. Байгууллагынхаа тодорхойлолтыг аваад ир” гэснээр тэрбээр захирал Н.Цэдэвсүрэн рүү залгаж, тодорхойлолт гаргаж өгөхийг хүсчээ.

Гэвч ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөөгүй тул Н.Дулмаа Ц.Анандбазарын эхнэр буюу 52-той уулзсан байна. Тэрбээр болсон бүх зүйлсийг хэлж, ажлын байраа шилжүүлэх, байгууллагын тодорхойлолт авах хүсэлтээ илэрхийлэхэд Ц.Анандбазарын эхнэр охиныг элгэмсгээр хүлээн авч, “Адилхан эмэгтэй хүнийг хохироож үлдээнэ гэж юу байх вэ. Би нөхрөө ийм гэж мэдсэнгүй” гэгчлэн хэлээд туслахаараа ажлын байрны тодорхойлолт гаргуулж, түүнийг Өргөө салбар руу шилжүүлэх тушаал гарган, гарын үсгээ зурж өгчээ.

Охин  маргааш нь тушаалаа авч Өргөө кино театрын менежер н.Цэвэгмэдтэй уулзахад “Бид  эхнэрт нь  биш нөхөрт нь захиарагддаг хүмүүс. Чи хэчнээн 51-ийн тушаалтай байсан ч бид чамайг ажилд авахгүй” гэжээ.  Ингээд тэрбээр банк орж, зээлээ хүсэхэд зээлийн ажилтан “Би зээлийг чинь буруу бодчихжээ, чамд зээл гарах боломжгүй” гэдэг хариулт хэлсэн байна. Энэ бол МУИС-аас 64-ийн автобусны буудал руу очих зам дагуу байрлах Голомт банкны салбар гэдгийг Н.Дулмаа хэлсэн.

 

Ингээд Н.Дулмаа ажил ч үгүй, зээл ч үгүй үлджээ. Тэр нийгмийн даатгалаа зургаан сар тасралтгүй төлж, цалингийн зээл авч, аавыгаа эмчлүүлэх зорилгоор л Ц.Анандбазар гэгчийн ёс зүйгүй бэлгийн дарамтыг аргацааж, тэсэж тэвчсээр ирснээ гомдолтойгоор онцолсон юм. Тэрбээр “Банкны үйл ажиллагаанд ч нөлөөлж чадаж байгаа Ц.Анандбазарыг би яагаад ч дийлэхгүй юм байна” гэж ойлгосон учраас эхнэртэй нь дахин уулзаагүй. Уг нь “чамайг ажилд авахгүй бол ирээрэй”  гэж хэлсэн ч “яах юм бэ” гэж бодсон. “Танай нөхөр чинь тэгээд хэлчихсэн байна. Таны үгэнд ажилчид ордоггүй юм байна” гээд хэлбэл тэр хүн шархална гэж бодсон гэсэн юм.

 

 

Ц.Анандбазар ажилтнуудаа хүчирхийлэхийн тулд хэдэн төгрөг төлдөг вэ?

Хохирогч И.Должин “Би 2012-2014 онд Өргөө кино театрт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан. Охидыг томилолтоор маш их авч явдаг. 2013 онд Скайресортод  ажиллаж байхад үйлчилгээний зориулалтаар гурван охиныг Дархан руу авч явна гээд Өргөө кино театрын Зохион байгуулагч н.Тунгаа гэдэг эмэгтэй бидний гурван охиныг авч явсан. УБ-аас Дархан руу явж байгаад, огт өөр зүг рүү аваад явчихсан нь “Монголын нууц товчоо” гэдэг амралтын газар байсан. Машинаас буухад амралтын газрын гадаа олон том машинууд байсан.

“Өнөөдөртөө эндээ амраад, маргааш үйлчилгээнд явна” гэж хэлсэн.Бид гурвыг буудлын нэг өрөөнд оруулаад, араас  дарс, вино явуулсан. Удалгүй Ц.Анандбазар орж ирээд, “сайхан массаж хийж чадна биз дээ” гээд нэг нэг боодол мөнгө өгсөн. Нэг боодолд нь зуун мянган төгрөг байсан. Асуудал өөр тийш эргэснийг бид ойлгож, харанхуй шөнө болсон ч гэсэн зугтсан. Ингэж зугтсаныхаа хүчинд эсэн мэнд хотод ирсэн. Маргааш нь харин Ц.Анандбазар биднийг болон биднийг хариуцдаг менежерүүд болох Чимгээ, Батжаргал, Ганжаргал нарыг бүгдийг нь ажлаас нь халсан” гэв.

Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээллийг анх олон нийтэд ил болгосон иргэн Б.Сүндэръяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийхдээ “Ц.Анандбазарын хүчирхийлэлд өртсөн хэмээн над руу хандсан мянга гаруй охин байгаа” гэсэн. Тэгвэл энэ мэдээлэл үнэн байх боломжтой. Цаг хугацааны хувьд бид өдгөөгөөс 14 жилийн өмнө Ц.Анандбазарын хүчирхийллийн улмаас хохирсон гэрчийг олж, ярилцлага авсан юм.

Иргэн Сэмжидмаа “2007 оны өвөл байсан юм. Булганы Оюутны холбоонд ажилладаг залуус яриад, “Ц.Анандбазар гуай сонгуулийн тойрог судлаад Булган руу ажиллаад байгаа. Энэ  удаа оюутан залуучуудын төлөөлөл авч явъя гэж байна. Ангийнхантайгаа ярилцаад, энд байдаг оюутнуудтайгаа ярилцаад, уулзалтыг нь зохион байгуулаад, туслаад, тодорхой урамшуулал аваад гэрийнхэнтэйгээ уулзаад ирэхгүй юу” гэсэн. Аасан гарагийн өглөө яваад, бүтэн сайны орой ирнэ гэж байна гэсэн. Тэгэхээр нь “ерөөсөө тэгье, эмээ маань Булгандаа амьдарч байсан болохоор эмээтэйгээ уулзаад ирье” гээд найзууд руугаа яриад, зохион байгуулаад, цуг явсан байдаг. Би Ц.Анандбазарын өөрийнх нь сууж явсан машинд нэг охинтой хамт явсан.

Замын туршид Ц.Анандбазар дарамталсан. “Сэтгүүлчээр сурч байгаа юм бол би чамд туслаж чадна. Би чамайг мундаг сэтгүүлч болоход чинь тусална. Би Өргөө кино театрыг авч байгаа. Чамд студи байгуулж өгье. Чи телевизтэй хамтарсан кино, контент, нэвтрүүлгүүд  хийж болно. Тэр бүх боломж бололцоороо дэмжье. Хаана хэнтэйгээ амьдардаг вэ. Орон байр чинь юу вэ. Бүгдэд нь тусалж чадна. Чи ахтайгаа унт. Тэрний чинь хариуд бизнес хийдэг, өөрийнхөө хүрээллээс чамд нөхөр олж өгнө. Анхныхыгаа ахтайгаа хий. Чи угаасаа онгон биз дээ, би чамайг хараад л мэдэж байна. Анхныхыгаа ахтайгаа хийх юм бол чиний амьдралыг бүтнээр нь өөрчилж чадна. Магадгүй та нар шиг залуу, жаахан хүүхдүүд учраа мэдэхгүй явж байгаад л анхныхыгаа бас нэг учраа мэдэхгүй, бэлгэвчээ ч углаж чадахгүй юмтай хийчихдэг. Нөгөөх нь бэлгэвчээ ч углаж чадахгүй юм чинь юун жаргал, гоол алдана. Тэгээд л хүүхэдтэй болоод чиний сэтгүүлчийн бүх карьер чинь худлаа болно. Тэгэхээр би чамд анхныхыг чинь маш гоё зааж өгнө” гэгчлэн  гээд замын туршид тасралтгүй ийм л юм ярьсан.

Би “та одоо юу яриад байгаа юм бэ” гээд эсэргүүцээд, сүүлдээ айж ичээд уйлсан чинь “чи одоо юундаа уйлаад байгаа юм. Би чам шиг ийм охидуудыг тоодоггүй. Би 170 см-ээс дээш өндөр гоё охидуудыг л эргүүлдэг, Бараг чамайг тоож санал тавьж байгаад чи харин ч баярлах ёстой” гэж бачуурч уурлаж хэлсэн.

Сэтгүүлч С.Будрагчаа: Хоёулаа төрийн өндөр албан тушаалтны нэр төр, алдар хүндтэй холбоотой маш ноцтой асуудлыг хөндөж ярьж байна. Тэгэхээр энэ явдлыг гэрчлэх, чамд дарамт, хүчирхийлэл үзүүлж байсныг нотлох өөр бусад гэрчүүд байгаа юу? Тэдний нэрийг хэлэх боломж байгаа юу?

Миний хажууд, Анандбазарын машинд нэг охин сууж явсан. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дөрөвдүгээр ангид сурч байсан эмэгтэй. Тэр явдлын дараа Өргөө кино театр, SBN телевизийн Батзаяа нартай хамтарч хийдэг кино контентын нэвтрүүлгээр “Өргөө кино театрын менежер” гээд ярилцлага өгөөд сууж байсан. Тэр охин Булганы Оюутны холбоонд байсан.  

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт Өргөө кино театрын ажилтан охидыг хэн зуучилдаг байсан бэ?

Өргөө кино театрын менежер асан нууц эх сурвалж: Хамгийн гол хүн нь ерөөсөө энэ та нарын гаргаж тавьсан асуудал дунд гарч ирэхгүй байгаа Цэвэгмид гэж эмэгтэй байгаа. III, IV хорооллын “Өргөө-1”-ийн захирал нь. Хамгийн чимээгүй, хамгийн буруугүй харагдаж, тэр заваан юманд нь оролцдог эмэгтэй бол тэр.  Та нар тэр хүнийг олж авч чадахгүй юм. “Содмонгол” группийн Тамгын газрын дарга. Тэр хүний амнаас мэдээж юу ч гарахгүй л дээ. Бас хэрвээ яривал Эрдэнэтийн “Өргөө-4”-ийн захирал Отгонцэцэг гэдэг хүн. Бас “Өргөө-2-ын захирал Батцэцэг гэдэг эмэгтэй хэлэх ёстой. IMAX-т зохион байгуулагч байсан Батчимэг бас бүгдийг мэднэ.   

Сэтгүүлч Ц.Анхзул: Эдгээр хүмүүс “Өргөө” кино театрын бүх салбарт ажилладаг охидыг Ц.Анандбазарт зуучилж, хүчиндүүлдэг байсан гэж үү?

-Үгүй үгүй. Тэд нарыг Ц.Анандбазар маш их шахдаг байсан. Жишээлбэл “тэр охиныг олоод ир. Энэ охиныг аваад ир” гэж. Тэд нар бүх муу муухай баримтуудыг илчилнэ. Сайхан зүс царай, биеийг нь харж ажилд авдаг байсан хүн бол жинхэнэ тэр Цэвэгмид гэж эмэгтэй. Маш хөгшин, маш муухай авгай байгаа. Хүний санаад оромгүй. Солонгос киног маш их үзчихсэн юм шиг гэж бид нар бүр тэгж ярьдаг. Айхтар хор найруулдаг хөгшин авгай байгаа” гэв.

Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын гар утас руу удаа дараа залгаж, мессэж үлдээсэн боловч хариу өгсөнгүй. Мөн хэвлэлийн төлөөлөгчид нь “тайлбар авах” хүсэлтээ илэрхийлсэн ч хариу өгөөгүй юм.

Эх сурвалж: Tsahiur.mn

 
0
0
1
1
1
5
8

Сэтгэгдэл6

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Нийгэмээс гадуурахгдсан хэн ч тоож харьцдаггүй хүмүүстэй алдаа оноотой ажиллаж байсан Загдаа гуайг удирдлага арга зүйгий нь сайжруулаад хамтран ажиллахын оронд шууд шоронд явуулсанОдоо энэ садист хүчирхийлэгч Анадбазарыг яагаад хоймортоо залчихаад хууль үйлчилдэггүй юм бэ Шүүгч нар нь агаар нэг болоод ингээд бна уу нийгэмээрээ хууль яаж үйлчлэхийг харж бна
Хариулах
Бөа
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Гоё үлгэр зохиожээ хэн ийм тэнэг юманд итгэх вэ дээ
Хариулах
Ард
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Энэ нам нэртэй бүлэг хулгайчууд ард түмний хүүхдийг ингэж дорд үзэж дээрэлхэж байгаа нь үнэн шүү нэг өдөр аав ах нь нь нөхдийд алсан байхад хууль битгий үйлчилээсээ
Хариулах
зочин
[162.158.167.28]
2 жилийн өмнө
энэ садист нөхөрт манай шүүх хуулийн дагуу хариуцалга хүлээлгэж чадахуу .И.Х МАНыг тарааж хууль шүүхийг бүрэн цэвэрлэсний дараал юу бол
Хариулах
Nara
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Saikhan tasartal ni hazchih heregtei shde.
Хариулах
ghu
[162.158.165.134]
2 жилийн өмнө
hahah heden ynhanuud l tulbur toitsoon deer genet shunal ni hudluud hohirogch olj huvirch garch irj bgaa ni ilt shdee
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ