05 сарын 18, Мягмар

З.Мэндсайхан: “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” олгоход бэлэн болсон

Хөдөө аж ахуй
14 өдрийн өмнө
З.Мэндсайхан: “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” олгоход бэлэн болсон

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийн талаар  тодруулга хийснийг тус яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

-Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг хэзээнээс олгох вэ?

-Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Зээл нь хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай, арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй байх юм. ХХААХҮЯ-наас зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн, Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Капитрон, Хас банктай байгуулан хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд эдгээр арилжааны банкаар дамжуулан зээл авах боломжтой. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

-Ноолуур бэлтгэлийн зээлийн зориулалт, шалгуурын талаар мэдээлэл өгнө үү?

-Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулж шинээр зээл олгох, ийм зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор энэ зээлийг 2021 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал олгоно. Зээлд хамрагдах аж ахуйн нэгжүүд ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий байх, НӨАТ төлөгч байх, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавьсан бусад шаардлагыг хангасан байх ёстой.

-Хаврын тариалалтын зээлийн тухайд ямар байх вэ?

-Энэ зээлийг бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 2021 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал олгоно. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ноолуур бэлтгэлийн зээлтэй мөн адил НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл НӨАТ-аас чөлөөлөгдсөн байх, өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй, түрээсийн газартай байх, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0,1 га-с дээш, өвөл-зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш тариалан эрхлэгч байх, үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид 1 га талбайгаас дээш, 2021 хаврын урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ мөн банкны шаардлагыг хангасан байх зэрэг шалгууртай.

-Малчдад олгох зээлийн зориулалтын тухайд?  

-Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгоно. Тавин сая төгрөг хүртэлх зээлийг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал олгоно. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас хэтрэхгүй байна. Зээл авах малчид Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх, банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавих бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавьсан шаардлагыг хангасан байхаар зохицуулсан.

 -Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн үр өгөөжийг та юу гэж дүгнэх бол?

-Бидний амьдралд малчин, тариаланч буюу хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар ямар нэгэн байдлаар хамаарч байдаг. Иймд энэ салбарыг бодлогоор дэмжиж байж, өрх бүрд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал. Нөгөө талд цар тахлын үед хүнсний аюулгүй байдалд хамгийн найдвартай түшиц болж өгсөн хөдөө аж ахуйн салбараа бид экспортын баримжаатай, бие даасан эдийн засагтай болгох чиглэлд төвлөрөн ажиллаж буй. Тийм учраас "Хөдөө аж ахуйг дэмжих" 500 тэрбум төгрөгийн зээл нь хаврын технологит ажил ид өрнөдөг энэ чухал цаг үед манай салбарт томоохон дэмжлэг болж байгаа юм.  

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Тавдугаар сарын 8 хүртэл ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохыг та дэмжих үү?

Нийт санал:917

Видео

С.Ганбаатар: Ц.Анандбазартай адил Сү.Батболдыг хөөгөөч... (ВИДЕО)

С.Ганбаатар: Ц.Анандбазартай адил Сү.Батболдыг хөөгөөч... (ВИДЕО)

ВИДЕО: Бойв ХХК 10 их наядын хөтөлбөрт хамрагдаж, ажлын байр нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

ВИДЕО: Бойв ХХК 10 их наядын хөтөлбөрт хамрагдаж, ажлын байр нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

Г.Анархүү: Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр залбирч яваарай (ВИДЕО)

Г.Анархүү: Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр залбирч яваарай (ВИДЕО)

Н.Алтанхуяг: Х.Нямбаатар аа цагдаа бичлэг хийж байгаагийн ард чи байна гэсэн үг. Чиний зөвшөөрөлгүйгээр цагдаа бичлэг хийхгүй

Н.Алтанхуяг: Х.Нямбаатар аа цагдаа бичлэг хийж байгаагийн ард чи байна гэсэн үг. Чиний зөвшөөрөлгүйгээр цагдаа бичлэг хийхгүй

ВИДЕО: Х.Нямбаатар аа, Цагдаа иргэдийг хамгаалах ёстой болохоос чиний дарангуйллыг гүйцээх гэж ажилладаггүй

ВИДЕО: Х.Нямбаатар аа, Цагдаа иргэдийг хамгаалах ёстой болохоос чиний дарангуйллыг гүйцээх гэж ажилладаггүй

Н.Алтанхуяг: НДШ 2 хувь бууруулах биш, нэмэхээ болино гэж ярь (ВИДЕО)

Н.Алтанхуяг: НДШ 2 хувь бууруулах биш, нэмэхээ болино гэж ярь (ВИДЕО)

ВИДЕО: Ардчилсан намын бүлгээс ШУУД дамжуулж байна

ВИДЕО: Ардчилсан намын бүлгээс ШУУД дамжуулж байна

ВИДЕО: Гадаадад байгаа иргэд Е-MONGOLIA системд нэвтэрч үйлчилгээ авах заавар

ВИДЕО: Гадаадад байгаа иргэд Е-MONGOLIA системд нэвтэрч үйлчилгээ авах заавар

ВИДЕО: АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ

ВИДЕО: АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ

/ВИДЕО/ Б.Жаргалсайхан: Гучин гурван тэрбумыг хаана, юунд зарсныг шалгах хэрэгтэй

/ВИДЕО/ Б.Жаргалсайхан: Гучин гурван тэрбумыг хаана, юунд зарсныг шалгах хэрэгтэй