04 сарын 26, Баасан

Л.Энх-Амгалан: Ирэх намар хичээл танхимаар эхлэхгүй бол 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт 5,6 их наяд төгрөгийн хохирол гарахаар байна

Боловсрол
2 жилийн өмнө
Л.Энх-Амгалан: Ирэх намар хичээл танхимаар эхлэхгүй бол 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт 5,6 их наяд төгрөгийн хохирол гарахаар байна

Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын хоцрогдлын талаарх мэдээллийг өглөө. 

Тэрээр "Цар тахлаас хамгийн их хохирол амсаж байгаа салбар бол боловсролын салбар юм. Дэлхийн банктай хамтарч судалгаа хийхэд цар тахал цаашид үргэлжилж хэрэв ирэх намар хичээл танхимаар эхлэхгүй бол цаашдаа 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт ирэх шууд ба шууд бус нөлөө 2 тэрбум орчим ам.доллар /5,6 их наяд төгрөг/ буюу улсын төсвийн тал хувьтай тэнцэх хохирол гарахаар байгаа юм. Энэ бол зөвхөн манайд гарч буй үзэгдэл бус дэлхийн ихэнх оронд тулгарч байгаа зүйл юм. 

Манайд нэг хичээлийн жилд 165-180 хоног байдаг бол 2020 онд 40 орчим хувийг цахимаар, 60 хувьд нь танхимаар хичээллэсэн. Харин 2021 онд дээрх 165 гаруй хоногийн дийлэнх 110 хоногт цахимаар буюу теле хэлбэрээр хичээллэлээ.  

Ковид гарахаас өмнө боловсролын салбарт хоцрогдол аль хэдийнэ үүссэн байсан ба ковидын өмнөх болон дараа үүссэн хоцрогдлыг арилгах реформыг цаг алдалгүй хийх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, ирэх намар л гүйцчих хоцрогдол биш юм. Тиймээс боловсролын салбарт 2021-2023 онд хийх цогц төлөвлөгөөг гаргасан ба удахгүй Засгийн газрын хуралдаанад танилцуулна. Үүнд нэлээн хэмжээний зардал, санхүүжилт гарах төлөвтэй байна" гэлээ. 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ