04 сарын 27, Бямба

Согтууруулах ундааг зөвхөн төрөлжсөн дэлгүүрт худалдаалах боломжтой юу?

Бусад
2 жилийн өмнө
Согтууруулах ундааг зөвхөн төрөлжсөн дэлгүүрт худалдаалах боломжтой юу?

Согтууруулах ундааг зөвхөн төрөлжсөн дэлгүүрт худалдаалах боломжтой юу?

"Согтууруулах ундааны худалдаалалт" сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн 13-ны өдөр болж өнгөрсөн. Хэлэлцүүлгийг ШӨХТГ санаачлан зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, УБЗАА, СХЗГ, МХЕГ, НМХГ, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албаны хүмүүс оролцлоо.

Согтууруулах ундаа бол хүнсний бүтээгдэхүүн биш юм. Хүнсний дэлгүүрт согтууруулах ундаа худалдан борлуулах нь хүнд бага наснаас нь эхлэн архи, согтууруулах ундаа бол хүнсний бүтээгдэхүүн юм гэдэг ойлголтыг далд ухамсарт суулгадаг байна.

Судалгаагаар сурагч-өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундааг хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь бар, шөнийн клубд хэрэглэдэг байна. Мөн оюутан сурагчид сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газраас архи, согтууруулах ундааг худалдан авдаг.

2020 оны байдлаар согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тасралтгүй өсөж 5000 орчим болжээ. Тодруулбал, архи худалдах зөвшөөрөлтэй 100 цэг тутмын 56 нь дэлгүүр, 24 нь зоогийн болон цэнгээний газар, 9 нь кафе, 7 супермаркет, 4 нь хүнсний бөөний худалдааны цэг байна.

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28,2 литрээс 52,5 литр бол 1,9 дахин өссөн байгаагаас үзвэл хүн амын архи, согтууруулах ундааны хэрэглээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалахгүй өсөж байна.

Жендерт  суурилсан хүчирхийллийн судалгааны дүн болон Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн 2018 оны мэдээгээр нийт албадан эрүүлжүүлэгдсэн хүний 55 хувь нь гэр, орон сууцнаас ирснээс үзэхэд архи согтуурулах ундааны зохисгүй хэрэглээ гэмт хэрэг, зөрчил түүний дотор гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил үйлдэгдэх нэг шалтгаан, хүчин зүйл болж байгааг харуулж байна.

Иймд согтууруулах ундааны төрлийн бүхий л бүтээгдэхүүнийг хүнсний дэлгүүрээс салгаж олон улсын жишгийн дагуу тусдаа, төрөлжсөн дэлгүүрт борлуулдаг байх нь зөв шийдэл юм. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу гэдгийг холбогдох төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүстэй цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

185368838_1740070636199748_8595659432111704271_n

185494593_472256690710264_85693391456561145_n

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зөв өө
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Боломжтой. Европод тийм байдаг. Өдөр 12-16 цагийн хооронд ажилладаг. Өндөр үнэтэй. Хүнсний дэлгүүрт зөвхөн алкогольгүй пиво худалддаг. Ууя гэвэл бааранд л ууна. Баар нь орой 18 цагаас хойш ажиллана. Бас л өндөр үнэтэй. Тэглээ гээд архи шагласан, эрж сурсан улс байдаггүй. Уухдаа биш дуулахдаа, уйлахдаа биш ухаарахдаа.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ