Их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог тогтоолоо
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/187 тоот "Босго оноо тогтоох тухай" тушаалаар Дээд боловсролын сургалтын байгууллагад 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоожээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.