04 сарын 26, Баасан

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид архидан согтуурч, ахлах ахлагч Р.Энхбаатар амиа алджээ

Гэмт хэрэг
2 жилийн өмнө
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид архидан согтуурч, ахлах ахлагч Р.Энхбаатар амиа алджээ

-Талийгаач Р.Энхбаатарыг Зэвсэгт хүчний 032 дугаар алба хаагчид зодож, гудамжинд хаясан бололтой-

Зэвсэгт хүчний 032 дугаар алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 21-нд тус ангийн алба хаагчид зодолдож, ахлах ахлагч Р.Энхбаатар амиа алджээ.

Талийгаач Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2009 онд томилогдож байжээ. Тэрээр өчигдөр ажлаасаа гарах өргөдлөө өгсөн байжээ. Улмаар он жав, алба хаагчид нь гаргаж өгөх нэрийдлээр архидан согтуурсан аж. Тэд хоорондоо муудалцаж, талийгаачийн аминд хүрсэн гэнэ. Талийгаач өчигдөр 22:00 цагийн үед 032 дугаар ангийн хойд талд байрлах “Хангай” бөөний төвийн гадна талбайд ухаангүй хэвтэж байсан аж. Эмнэлэгт хүргэсэн ч талийгаачийн зүрх хэдийн хаагдсан байж. Эл хэрэгт тус ангийн ахлагч Х тэргүүтэй 3-4 алба хаагчийг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Талийгаачийн эхнэр А: “Одоохон очлоо” гэж ярьсан хань минь мөр зэрэгцэн алба хаасан андуудынхаа гарт амь үрэгдчихлээ

Энэ хэргийн талаар талийгаачийн эхнэр А “Тавдугаар сарын 21-ний энэ аймшигт хар өдөр аав, ээжийн сайн хүү ,миний  хайрт хань, үр хүүхдүүдийн минь сайн аав, үнэнч найз, амьдралын минь утга учир, үр хүүхдүүдийн минь насан туршийн  баяр баясгалан,  аз жаргал, инээд хөөр миний гэрэл гэгээ бүхэн минь чамтай минь хамт тэнгэрт  замхарлаа. “Одоохон очлоо ханиа” гээд инээгээд ярьсан хань минь мөр зэрэгцэн алба хаасан андуудынхаа гарт үрэгдээд  бурхны орон руу цаг бусаар одчихлоо. Одоо бидний амьдралын утга учир инээд баясал бүгд үгүй боллоо. Зүүд гэж итгэхийг маш их хүсэж байна.Хаалга нээгдэх болгонд аав гэж догдолдог хоёр бяцхан үрээ би яах юм бэ. Бид ямар азгүй хувь тавилантай юм бэ. Чиний минь хувилбар хоёр бяцхан үрээ харж нулимсаа дотогшоо залгиж сууна” хэмээжээ.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч Ж.МӨНХБАЯР: Талийгаач манай ангиас шилжсэн байсан

Хэргийн талаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяраас тодруулахад  “Энэ талаарх мэдээлэл надад өчигдөр 23:30 цагийн үед ирсэн. Юунаас болж ийм хэрэг гарсныг мэдэхгүй. Амиа алдсан алба хаагч нь өчигдөр тойрохоо зуруулсан байсан. Өчигдөр манай ангийн дөрвөн алба хаагч ажлаасаа гарсан юм. Энэ хэрэгт манай ангид ажиллаж байгаа хоёр алба хаагч нэр холбогдоод цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Эх сурвалж: Ergelt.mn

 
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ