04 сарын 26, Баасан

ЦУВРАЛ №3. Номон Ханы мөргөлдөөн: Стюарт Голдмэн: Дэлхийн II дайныг эхлүүлэхэд Японы арми санамсаргүйгээр нөлөөлсөн

Боловсрол
2 жилийн өмнө
ЦУВРАЛ №3. Номон Ханы мөргөлдөөн: Стюарт Голдмэн: Дэлхийн II дайныг эхлүүлэхэд Японы арми санамсаргүйгээр нөлөөлсөн

(The Asahi Shimbun) Номон Ханы мөргөлдөөн номыг бичсэн Стюарт Голдмэн 1939 онд европт дипломат яриа хэлэлцээр мухардалд орох үед Японы эзэн хааны арми дэлхийн 2-р дайныг эхлүүлэхэд санамсаргүйгээр нөлөөлсөн гэжээ. Голдмэн европын дипломатуудын дунд болсон үйл явдал болон японы цэргийн удирдлагын хэтийн санааархал хоорондын харилцааг тайлбарласан. Ярилцлагыг дор сийрүүлэв:

Номон Ханы мөргөлдөөн: Стюарт Голдмэн: Дэлхийн II дайныг эхлүүлэхэд Японы арми санамсаргүйгээр нөлөөлсөн

Асуулт: Номон Ханын мөргөлдөөний тухай та хаанаас олж мэдэв?

Хариулт: Би магистрын оюутан байхдаа Английн түүхч Алан Кларкын бичсэн “Барбароса” нэртэй Герман-Зөвлөлтийн дайны тухай номыг уншсан юм. Энэ ном магадгүй өнөөдөр ч гэсэн Герман-Зөвлөлтийн дайныг илүү сайн тайлбарласан ном байхыг үгүйсгэхгүй.

Тэр номын хагас хуудас хэртэй хөл тайлбарт зөвлөлтийн армийг ялалтанд хүргэсэн Жуков 1939 оны зун Японы армийн эсрэг хийсэн том тулалдааныг удирдан тулалдсан тухай өгүүлдэг юм. Би 22 настай байсан бөгөөд дараа жил нь орчин үеийн европын дипломат харилцааны түүх сэдвээр нэгэн семинарт илтгэл тавих ёстой байв. Би илтгэлийн сэдвээ Номон Ханы мөргөлдөөн болон Герман-Зөвлөлтийн харилцан бие рүүгээ довтлохгүй байх гэрээ хоорондын харилцан уялдаа хэмээн сонгосон.

. Уг санаа надад шууд харван орж ирсэн бөгөөд тийм уялдаа холбоо зайлшгүй байх ёстой юм. Энэ түүхийг маш олон жилийн турш би судалж байна.

Асуулт: Та Номон Ханы мөргөлдөөн дайн эхлэхэд нөлөөлсөн гэж тайлбарласан?

Хариулт:  Уг зун европт дайн болоход тун ойрхон, Герман улс Данзиг хотыг Польш, Их Британи, Франц улсуудаас нэхсэн, цэргийн эвсэл байгуулах саналаа хоёр талын аль аль нь Сталин (орч. тухайн үед ЗХУ-ын удирдагч байв)-д хүргүүлсэн байв.

Сталинд хоёр сонголт байлаа, тэр Их Британи, Францтай эвсэлд нэгдвэл Германтай тулалдахаас аргагүй байдалд орж энэ нь япончуудыг Номон Ханы талбарт хүчтэй дайн өдөөхөд хүргэх байсан.

Эсхүл тэр Гитлертэй тохиролцоонд хүрвэл Их Британи, Франц улсууд Германтай байлдаж ЗХУ дайнаас гадна үлдэх, энэ нь Япон улсыг комминтерний эсрэг холбоотон Герман улсаас нь салангид болгох байв. Үүний үр дүнд Япон улс Германаас бүрэн тусгаарлагдаж Сталин япончуудыг Номон Ханд бут ниргэн устгах боломжтой болох байв, тэр ч үүнийг гүйцэлдүүлсэн.

 Гитлер Польш руу дайран орж дэлхийн II дайн эхэлсэн.

Асуулт: Квантуны арми Токиогоос өгсөн удирдлагыг үл тоомсорлон хилийн зөрчил үүсгэсэн нь дэлхийн II дайныг санамсаргүйгээр эхлүүлэхэд хүргэсэн үү?

Хариулт: Тийм. 

Асуулт: Гэвч Номон Ханы мөргөлдөөн дайныг эхлүүлсэн гэж тооцогддогүй?

Хариулт: Яагаад гэвэл мэргэжлийн түүхч хүмүүс төрөлжиж түүндээ хэт төвлөрсөн. Японыг судлагч зөвхөн японоо л харна, оросыг судлагч зөвхөн оросоо л харна, германыг судлагч зөвхөн германаа л харна.

Асуулт: Залуу оффицерууд ахмад оффицеруудыгаа үгүйсгэх, зайлуулах хандлага (Gekokujo)-тай болсон тухай та дурдсан? 

Хариулт: Орчин үеийн хөгжил маш хурдтай болж буй үед цэргийн командлалын залуу оффицерууд бид орчин үеийн дайны байлдааны урлаг, технологийг хөгшчүүлээс илүү мэднэ хэмээн итгэдэг.

Нэмэхэд, цэргийн сургуулиуд сургалтын хөтөлбөртөө явган цэргийн анги хороог удирдах тактикаас илүүтэйгээр төгсөгчид 20-30 жилийн дараа девизийн удирдлагын түвшинд ашиглах нарийн, төвөгшил ихтэй стратегийг багтаадаг. Үр дүнд нь эдгээр дунд түвшний оффицерууд шийдвэр гаргах процесст түлхүү оролцдог албан тушаалуудыг эзлээд байгаа юм.

Асуулт: Яагаад Японы арми сэтгэл зүйн хүчинд илүү анхаарал тавьдаг вэ?

Хариулт: Япон улс том гүрнүүдтэй байлдаж байсан туршлагатай, 1895 оны хятадуудыг ялсан, 1904-1905 онд оросуудтай байлдсан. Эдгээр том армиудтай япончууд тун амжилттай тулалдсан нь тэдний дайтах сэтгэл зүйн хүчтэй холбоотой. Гэвч Япон түүхий эд, материалаар дутмаг байсан.

1930-аад онд Японы цэргийн удирдлагууд ЗХУ-тай дайтах тухай ярилцаж эхэлсэн. Тэд ЗХУ-ын материаллаг марксист үзэл нь сэтгэл зүйн хувьд үлбэгэр гэдэгт итгэхийг хүссэн, ЗХУ-ын философи нь материалд суурилсан учраас зөвлөлтийн цэргүүдийн дайтах сэтгэл зүй нь сул дорой гэж дүгнэсэн.

Японы зарим оффицерууд үүнд бүрэн итгэлтэй байсан, зарим нь өөрсдийгөө үүнд итгүүлсэн, яагаад гэвэл бид тэднийг ялна гэсэн үүнээс өөр үндэслэл нотолгоо олдохгүй байв. Энэ нь ихэнхдээ өөрсдөө бий болгосон итгэл үнэмшил байв.

Асуулт: Номон Ханд япончууд зөвлөлтийн танкын эсрэг гал гаргагч ашиглан тулалдсан. Үүнийг та өмнө хариулсан итгэл үнэмшилтэй холбоотой гэж бодож байна уу?

Хариулт: Тийм гэж бодож байна. Хоёр жилийн дараа 1941 онд гаргасан нэгэн шийдвэрийг ч мөн үүнтэй холбон ойлгож болно. АНУ-тай байлдах шийдвэр гаргахдаа энэ итгэлээ мөн ашигласан. Армийн ахмад удирдагчид амиа золиослох зэрэг японы самуурай нар дайтахдаа баримталдаг дүрэм (bushido) тэднийг аж үйлдвэрлэл хөгжсөн хүчирхэг том АНУ-ыг ялахад хүргэнэ гэж бодсон. Мэдээж энэ нь буруу тооцоолол байсан билээ. Хоёр тал хоёулаа л буруу тооцоолсон. Гэвч японы талын тооцоолол асар илүү хохирол амссан.

Асуулт: Номон Ханы мөргөлдөөн болон “урд зүг рүү довтлох” бодлогын харилцан уялдаа холбоог та тайлбарлаад өгнө үү?

Хариулт: Би нэг зүйлийг тодорхой мэдэгдэхийг хүсэж байна, “урд зүг рүү” гэсэн япончуудын шийдвэр Номон Ханы мөргөлдөөнөөс голлон шалтгаалж гарсан гэж би хэлэхгүй.

Мэдээж гол шалтгаан нь газрын тосны хориг арга хэмжээ байсан гэдэг нь илт юм. 1941 оны 7, 8, 9 дүгээр саруудад Токио хотод эзэн хааны цэргийн удирдлагын дотор эзэн хааны цэрэг дайны хурлаар хэлэлцүүлэг, зөвлөгөөн хийгдсэн. Цэргийн зарим удирдах албан тушаалтнууд германчуудтэй адил ЗХУ руу довтолъё гэсэн санал дэвшүүлснийг бид мэднэ. Зарим нь Номон Ханд болсон тулалдааны үр дүнд тулгуурлан ЗХУ-ын эсрэг довтлохыг эсэргүүцсэн гэж мөн яригдсан. Номон Ханы тулалдаанд голлох үүрэг гүйцэтгэсэн Цужи Масанобу эзэн хааны цэргийн удирдлага дотор ЗХУ руу довтлохыг хамгийн их эсэргүүцэн нөлөөлсөн хүн.

Асуулт: “Урд зүг рүү довтлох” шийдвэр болон Герман-Зөвлөлтийн байлдааны хувьд тагнуулч Рихард Зоргегийн хэрхэн оролцсон тухай та тодруулж өгнө үү?

Хариулт: Зоргегийн тагнуулын мэдээ Москвад хүрмэгц Сталин алс дорнодын цэргийн нөөцийн талыг нь Москвагийн фронт руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Миний санаж буйгаар армийн 17 девиз, 1,500 онгоц, 1,700 танк зүүнээс Москва руу татагдсан.

Зарим машин техник, цэргүүд Жуковын удирдлага дор Номон Ханд байлдсан. Москвагийн фронтын удирдлагыг одоо Жуков авсан байв. Уялдаа холбоо нь илт харагдана, орчин үеийн цэрэг, техник холилдсон байлдааны урлагыг Жуков маш сайн ойлгодог гэдэгт Сталин бүрэн итгэлтэй байсан, 

Асуулт: Хэрвээ япончууд 1941, 1942 онуудад сибирь рүү довтолсон бол дайны үр дүн ямар байх болсон бол?

Хариулт: Оросын цэргийн зарим мэргэжилтнүүд япончууд дайрсан ч гэсэн ЗХУ ялах л байсан, мэдээж дайн илүү хүндрэл хохиролтой, олон жилээр сунжрах байсан байх гэж үздэг.

Миний хувьд, германчууд ЗХУ-ыг ялахад тун ойрхон байсан гэдгийг би мэднэ. Хэрвээ Япон ЗХУ руу довтолсон бол тэд Сувдан эрэг (Pearl Harbor) рүү дайрахгүй байсан. Тэд ЗХУ болон АНУ руу нэгэн зэрэг довтлох ямар ч боломжгүй байсан.

Асуулт: Номон Ханы мөргөлдөөнөөс сургамж авалгүй Япон улс дэлхийн II дайнд ялагдсан. Үүнээс хойш 75 жил өнгөрчээ, таны бодлоор дайны сургамж мартагдсан болов уу?

Хариулт: Энэ дайны үеийн хүмүүс амь үрэгдсэн, эсхүл үрэгдэж дуусч байгаа. Дайны дурсамжууд устан балартаж байгаа, хамгийн түгшүүртэй нь дайны түүх эдгээр хүмүүстэйгээ хамт алга болж байна.

Хараад байхад, Ерөнхий сайд Шинзо Абэйн засгийн газар японы ард түмний санааг дайны зүгт эргүүлэхийг оролдож байх шиг байна. Цааш нэмж дүгнэхэд, Хойд Солонгосын цэргийн сүрдүүлэг Абэгийн энэ ажлыг улам хөнгөвчилж өгч байна.

Түүхч бидний хувьд энэ ойлголтыг амьд байлгах үүрэгтэй хүмүүс. Миний ажлын зарим зорилго бол санамсаргүй байдлаар эсхүл санаатай бурангуй хүслийн угаар удирдагч хүний буруу бодол тооцоолол улс орныг дайн руу түлхдэгийг тайлбарлах явдал юм. Энэ ойлголтыг түүхч хүмүүс амьд байлгах ёстой юм.

Стюарт Голдмэн, 77 настай, АНУ-ын түүхч, АНУ-ын Конгрессын номын сангийн Конгрессын судалгааний төвд 30 гаруй жил Орос, Евроазийн бүсийн улс төр цэрэг дайны судалгаа хийж байгаа. “Номон Хан 1939: Дэлхийн 2-р дайныг тодорхойлсон Улаан армийн ялалт” номын зохиогч. Евроази, зүүн европын судалгааны Үндэсний зөвлөлд эрдэмтнээр ажиллаж байна.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ