04 сарын 26, Баасан

Энхийг сахиулагчид "Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэв

Бусад
2 жилийн өмнө
Энхийг сахиулагчид "Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэв

Энхийг сахиулагчид "Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэв

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Бентью суурин дахь Дотоодын дүрвэгсдийн хуарангийн хүүхэд багачуудын дунд “Хубилай” бааздаа баяр зохион байгууллаа.

Энэхүү өдрийг манай энхийг сахиулагчид НҮБ-ын хамгаалалттай Дотоодын дүрвэгсдийн хуарангийн хүүхэд, багачуудыг багахан ч болтугай баярлуулах, дайн самуун, байгалийн гамшиг, өлсгөлөнгийн зовлонг түр атугай мартуулж, тэдэнд баяр хөөр, аз жаргал түгээх зорилгоор зохион байгуулсан юм.

Баярт Дотоодын дүрвэгсдийн хуарангийн 8 сургуулийн 150 гаруй хүүхэд оролцов. Тэдний дунд бүжгийн тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулж, өдрийн амтат хоол, хүүхэд бүрд гарын бэлэг, тоглоом, хичээлийн хэрэгсэл бэлэглэж, дурсгалын зургаа татуулан нэгэн өдрийг хүүхдийн баяр хөөр, инээдээр дүүрэн тэмдэглэлээ.

Түүнчлэн хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд зохион байгуулсан баярын үйл ажиллагааг талархан хүлээн авч, өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт үзүүлсэн нь эх орон, энхрий үрсээ санасан энхийг сахиулагчдын сэтгэлийг ихэд хөдөлгөж байлаа гэж ЗХЖШ-аас мэдээлэв.

14af4dee9906e98300bad83bc1acf0f2

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ