03 сарын 19, Мягмар

Зарим хувийн сургуулийн төлбөр нэмэгдэнэ

Боловсрол
2 жилийн өмнө
Зарим хувийн сургуулийн төлбөр нэмэгдэнэ

Нийслэлд ЕБС-ийн хүрэлцээ дутмаг, зарим сургуулиуд 40-50 сурагчтай 3 ээлжээр хичээллэдэг. Тиймээс боломжийн орлоготой эцэг, эхчүүд хүүхдээ хувийн сургуульд суралцуулах хүсэлтэй болсон нь нууц биш.

2020 оны байдлаар хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 167 сургуульд 48338 сурагч суралцаж, жилийн төлбөр 4-88 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Цар тахлын үеэр Засгийн газраас бүх ААН-ын урсгал зардлуудыг тэглэж, албан хаагчдыг нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн. Энэ хөнгөлөлтөд урамшуулалд хувийн сургуулиуд 100 хувь хамрагдсан юм. Түүнчлэн хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог гэсэн мэдээлэл бий.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Цар тахлаас шалтгаалан сургалтыг цахимаар явуулсан хугацаанд бүх шатны сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам баталсан. Энэ хүрээнд сургалтын төлбөрийг 5%-иар хөнгөлсөн байна.  

Олон сараар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эдийн засаг хумигдаж олон тооны ААН, хувийн бизнесүүд хаалгаа барьсан. Тэсэж үлдсэний дийлэнх нь эдийн засгийн хүнд нөхцөлд арай ядан үйл ажиллагаа явуулж байгаагаа илэрхийлсээр буй. Үүний ард олон эцэг эхийн ажлын байр, орлогын асуудал хөндөгдөж байна.

Нөхцөл байдал ийм байхад хувийн сургуулиуд төлбөрөөсөө дөнгөж 5%-ийн хөнгөлөлт үзүүлсэн болсон, түүгээр ч барахгүй зарим сургуулиуд төлбөрөө нэмэх талаар ярьж байгааг эцэг эхчүүд шүүмжилж байна.

Энэ талаар барилгын материалын худалдаа эрхэлдэг иргэн Б.Энхжаргал ярихдаа. Ковидын шалтгаанаар өнгөрсөн өвөл худалдаа зогссон. Хөл хорио тавигдаж эргээд худалдаа сэргэж эхлэхэд гааль, татварын тогтворгүй, ойлгомжгүй байдлаас болж бараа татах, худалдаалахад хэцүү болсон тухайгаа дурдав. Тэрээр хувийн сургуульд суралцдаг 3 ба 7 дугаар ангийн хүүхдүүдтэй. Хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх чадваргүй болсон тул бага хүүхдээ энгийн сургуульд оруулахаас өөр аргагүй болсон гэв.

Сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар Шинэ Монгол сургуулийн санхүүгийн албатай холбогдож тодруулахад 2021 онб хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэнэ гэсэн юм. Хэд болж нэмэгдэж байгаа талаар мэдээлэл 8 дугаар сарын 10-аас хойш тодорхой болно гэсэн тайлбарыг өглөө.

Сургалтыг цахим хэлбэрт шилжүүлснээр чанар хүртээмж муудсаныг салбарын байгууллага нь хүлээн зөвшөөрөөд байгаа. Иргэд хувийн сургуулийг сонгох болсон шалтгаан нь чанартай, хүртээмжтэй сургалтын үйлчилгээ авах байдаг.

Хувь хувьсгал хамаарахгүй цахим хөтөлбөрт шилжсэн энэ үед ч хувийн сургуулиуд төлбөрийн хатуу нөхцөлийг тулгасаар байна.  

Зайнаас чанартай үйлчилгээ авна гэдэг туйлын хэцүү. Тиймээс хувийн сургуулиудад зайнаас сургалт хийж байгаа үедээ төлбөрийн уян хатан нөхцөлийг хэрэгжүүлэх менежмент дутагдаж байна.    

Энэ хичээлийн жилд сургуулиуд танхимаар хичээллэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Салбарын яамнаас сургалтыг хосолсон хэлбэрээр зохион байгуулж магадгүй гэсэн мэдээллийг хийгээд байгаа юм.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулийн төлбөрийн мэдээллийг талаар хүргэж байна. 

 Сургуулийн нэр

Сургалтын төлбөрийн ангилал

Бага

Дунд

Ахлах

Шинэ монгол

4,5 сая

4,6 сая

4,7 сая

Их засаг

4,5 сая

4,5 сая

4,5 сая

Эхлэл  

3 сая

3.1 сая

3.2 сая

Орчлон

18-20 сая

21 сая

23 сая

Эрэл

12,5 сая

12,750 сая

13 сая

 Хобби

9,2 сая

10,3 сая

10,9 сая

Сант

6 сая

6 сая

6 сая

Эмпати

 

8,1 сая

7,8 сая

Гёте

5,5 сая

6 сая

6,5 сая

Тольт

3,7 сая

3,3 сая

3 сая

Глобал

10 сая

10 сая

10 сая

Улаанбаатар

3 сая

3 сая

3 сая

BRITISH SCHOOL OF ULAANBAATAR

27-40 сая

44-52 сая

44-52 сая

INTERNATIONAL SCHOOL OF ULAANBAATAR

56 сая

68 сая

72 сая

AMERICAN SCHOOL OF ULAANBAATAR

16 сая

20 сая

24 сая

"РУССКАЯ ГИМНАЗИЯ"

3,8 сая

4 сая

4,2 сая

"ҮЙ ЦАЙ"

4,5 сая

5,4 сая

5,4 сая

Сакура

7,5 сая

8,5 сая

9,5 сая

Шинэ Монгол Харүмафүжи

4,7 сая

4,8 сая

4,9 сая

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ