04 сарын 26, Баасан

Эрчим хүчний яаманд хүний нөөцийн аудит хийгджээ

Бусад
2 жилийн өмнө
Эрчим хүчний яаманд хүний нөөцийн аудит хийгджээ

Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн аудитын 2021 оны төлөвлөгөө”-нд төрийн захиргааны төв байгууллага буюу яамдад хүний нөөцийн аудитыг хийхээр төлөвлөсний дагуу 2021 оны 11, 12 сард Төрийн албаны зөвлөлийн аудитын баг бүрэлдэхүүн Эрчим хүчний яаманд хүний нөөцийн аудитыг хийж гүйцэтгэлээ.

Хүний нөөцийн аудит нь төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа хууль тогтоомж, чадахуйн зарчимд нийцэж байгаа эсэхийг үнэлэх, баталгаажуулах зорилгоор бодит нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргаж, хэрхэн засаж сайжруулах талаар зөвлөмж өгөх, түүний хэрэгжилтийг хангуулах хараат бус, бие даасан үйл ажиллагаа юм.

“Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын хэрэгжилт” сэдвээр Эрчим хүчний яаманд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

 

Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллагад хийж байгаа анхны хүний нөөцийн аудит болсон бөгөөд Эрчим хүчний яамны хүний нөөцийн бодлогын баримт бичиг, яамны бүтэц, зохион байгуулалт, албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд томилсон нөхцөл байдал, албан хаагчдын боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагад тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа байдал, сургалтын бодлогыг хэрэгжүүлсэн байдлыг тодорхойлох 5 зорилтын хүрээнд хийгдэж 5 бүлэг бүхий 33 дүгнэлтийг гаргасан байна.

Аудитын дүгнэлтэд тус байгууллага албан хаагчдаа шатлан дэвшүүлж томилдог, урт хугацааны чөлөөтэй байгаа албан хаагчдын ажлын байрыг хэвээр хадгалдаг, албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж байгаа нөхцөл байдлын талаар дурджээ.

Үүний зэрэгцээ тус яамны чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт ороогүй байхад байгууллагын зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн, албан хаагчдыг албан тушаалд томилсон зарим шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй, албан тушаалын тодорхойлолтын зарим тусгай шаардлага хангагдахгүй байгаа, төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгөгүй зэрэг дутагдалтай талуудыг дүгнэж тайланд дурдсан байна.

Хүний нөөцийн аудитын гол зорилго нь төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг үнэлж, дүгнэсний үр дүнд зөвхөн тухайн байгууллагад зориулан хуулийн хэрэгжилтийг хангах, алдаа дутагдлыг засах, цаашид Эрчим хүчний яамны хүний нөөцийн үйл ажиллагаанд чадахуйн зарчмын хэрэгжилтийг хангах хүрээнд 12 чиглэлээр зөвлөмж гаргаж Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталгаажууллаа.

Улмаар Эрчим хүчний яам уг зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж, биелэлтийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд танилцуулах юм.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолоор “Хүний нөөцийн аудитын 2022 оны төлөвлөгөө”-г баталсны дагуу энэ онд төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилт сэдвийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн үйл ажиллагааны 23 асуудлыг хамруулан Засгийн газрын яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагад хүний нөөцийн аудитыг хийхээр төлөвлөсөн болно.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ