04 сарын 26, Баасан

Б.Батболд: 14,051 хүний жолоодох эрхийг хасаж, 1,838 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах шийтгэл оногдуулсан

Бусад
1 жилийн өмнө
Б.Батболд: 14,051 хүний жолоодох эрхийг хасаж, 1,838 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах шийтгэл оногдуулсан

Замын хөдөлгөөний нөхцөл байдал, осол зөрчлийн талаар Замын цагдаагийн газраас мэдээлэв. Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 975,717 зөрчил бүртгэгджээ. Үүнээс 881,553 буюу 89.4 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн зөрчил эзэлж байгаа гэдгийг тус албанаас хэллээ.

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд замын хөдөлгөөний аюулгүй байдал болон холбогдох хууль, тогтоомж зөрчсөн зөрчлийн тоон мэдээллийг танилцуулсан юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн зөрчил  улсын хэмжээнд 40.7%-аар өссөн үзүүлэлттэй байна. Харин нийслэлд 175,055 буюу 59.2%, орон нутагт 706,498 буюу 44.4%-аар тус тус зөрчил нэмэгджээ.
Энэ төрлийн зөрчлийг илрүүлж, шийдвэрлэснээс 864,339 хүнд 247,000 тэрбум төгрөгийн торгууль шийтгэлийг оногдуулсан. Түүнчлэн 14,051 хүний жолоодох эрхийг хасаж, 1,838 хүнийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлуулах шийтгэл оногдуулсан.
Зам тээврийн ослын улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 8.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 8.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулсан.
Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчил 84,842 байгаа бол хамгаалах бүс хэрэглээгүй зөрчил 46,079 гарсан байна. Түүнчлэн явган хүний зам дээр зогссон 28,312 зөрчлийг илрүүлсэн байгаа. 

Тээврийн цагдаагийн албанаас иргэд, жолооч нарын гаргаж буй зөрчлийг мэдээлэхдээ,

  • Хөдөлгөөний чиглэл өөрчлөх
  • Эгнээ байр эзлэх журам зөрчих
  • Дугаарын хязгаарлалт
  • Тэмдэг тэмдэглэгээний заалт
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэтчилэн зөрчил дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

Иймд жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг сахиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахыг тус албанаас уриаллаа.  

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ