04 сарын 27, Бямба

"БНСУ-ын иргэд Монгол руу визгүй зорчих" тул манайхыг орон нутгийн нислэгээ нэмэгдүүлэхийг тус улсын элчин сайд хүсчээ

Гадаад харилцаа
1 жилийн өмнө
"БНСУ-ын иргэд Монгол руу визгүй зорчих" тул манайхыг орон нутгийн нислэгээ нэмэгдүүлэхийг тус улсын элчин сайд хүсчээ

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай Зам тээврийн сайд 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр уулзаж хоёр улсын тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол, Солонгосын хоорондын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй нислэгийн асуудлаар түлхүү санал солилцож, сайдын зүгээс аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбоотойгоор “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зөвшөөрлийг саадгүй олгох, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмнэлэгт үзүүлж, хяналтад байдаг иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хил дээрх хязгаарлалтын дэглэмийг сулруулах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн БНСУ-ын Яньян, Чежү хотуудаас гүйцэтгэх жуулчин тээврийн захиалгат нислэгт Монголын тал зөвшөөрөл олгож дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайдын зүгээс Монголын талаас санал болгож буй асуудлуудыг өөрийн улсын холбогдох байгууллагуудад уламжилж өгөхөө мэдэгдээд БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих шийдвэр гарсантай холбоотойгоор дотоодын орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг хүслээ.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ