04 сарын 27, Бямба

ХХҮЕГ-ын дарга нарыг мөнгө “угаасан” хэмээн шалгаж эхэллээ

Хууль, шүүх
1 жилийн өмнө
ХХҮЕГ-ын дарга нарыг мөнгө “угаасан” хэмээн шалгаж эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг их хэмжээний мөнгө хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт шалгаж эхэлжээ. Уг хэрэгт холбогдуулж Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ХХҮЕГ-ын байранд болон компьютер, санхүүгийн бичиг, дансны хуулгуудыг нь нотлох баримт болгон хурааж, Л.Дашдэмбэрэлээс мэдүүлэг, тайлбар авчээ.

Мөн албан өрөө болон гэрт нь прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэлтэй хамт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нарыг шалгаж байгаа аж. Тэднийг бүлэглэн өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү 200, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400, нийт 600 сая төгрөг шилжүүлээд, уг мөнгөө буцаан авч ашиглан, гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ.

Цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн үед буюу 2020-2021 онд ХХҮЕГ-аас өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг улсын хэмжээнд дахин хийнэ гэх нэрээр 400 сая гаруй төгрөг зарцуулна хэмээн завшсан байж болзошгүй аж. Учир нь цар тахлын хөл хорионы үед дээрх судалгааг хийх боломжгүй байсан билээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ