04 сарын 27, Бямба

"Хавдрын оноштой нийт 24,000 иргэн байгаагийн 450 нь хүүхэд. Жилд 110-130 хүүхдэд хавдар оношлогдож байна"

Эрүүл мэнд
1 жилийн өмнө
"Хавдрын оноштой нийт 24,000 иргэн байгаагийн 450 нь хүүхэд. Жилд 110-130 хүүхдэд хавдар оношлогдож байна"

Орон даяар эхэлсэн эрт илрүүлэг шинжилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэл өглөө.

"Эрт илрүүлгээр Монголд зонхилон тохиолдох өвчлөлд орчин нөлөөлж байгаа эсэхийг дүгнэнэ"

Тэрбээр “Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эхлээд 10 гаруй хонож байна. ЭМЯ энэхүү үйл ажиллагаанд бодлогын хувьд хүн амынхаа ихэнх хувийг энэ үзлэгт хамруулж чадвар эрүүл мэндийн нэгдсэн дататай болохыг хамгийн түрүүний зорилго болгосон.

Тухайлбал манай улсад хүүхдүүдийн дунд ямар өвчин зонхилон илэрч байгаа болон орон нутагт бүсчилсэн байдлаар ялгаа гарч байна уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Үүнийгээ дагаад өвчлөлд газар зүй, уур амьсгал, хотжилт, орчны бохирдол нөлөөлж байна уу гэдгийг бид цогцоор нь бодлогын хэмжээнд харна.

Нөгөөтээгүүр манай улсад зонхилон тохиолдож байгаа болон нас баралтад нөлөөлж байгаа өвчнүүд дандаа хожуу үе шатандаа эмнэлэгт хандсан байгаа юм. Иймд зургаан төрлийн багц гаргаж, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх ажлыг зохион байгуулж буй.

Тавдугаар сарын 1-нээс хойш авсан дата мэдээллийг харахад, манай иргэдэд ходоод, хоол боловсруулах замын өвчнүүд болон хавдрын цөөн тохиолдол илэрч байна. Гэхдээ нэгдсэн дүнг мэдээлэх арай болоогүй" гэв.

"2014 оноос хойш насанд хүрсэн 26 хүн цусны үүдэл эс шилжүүлэх суулгах эмчилгээг дотооддоо хийлгэсэн байна"

Үргэлжлүүлэн "Манай улсад жилд 110-130 орчим хүүхдэд хавдар оношлогддог. Өнөөдрийн байдлаар улс орон даяар 24,000 орчим иргэн хавдартай байгаагаас 450 орчим нь хүүхэд. Тухайн хүүхдүүд хавдрын улмаас эмчийн хяналтад, эмчилгээ хийлгэж байгаа статистик мэдээлэл байна.

Үүнд улсын хэмжээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-ийн цус, хавдрын тасаг голчлон эмчилгээг нь хийх, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Олон нийтийн сүлжээгээр эцэг, эхчүүд хандив тусламж гуйх асуудлыг бид харж байгаа. ЭМЯ бодлогын хэмжээнд хүүхдийн хавдрыг эрт оношлох, эмчилгээг нь зүй зохистой, чанартай болгох чиглэлээр үе шаттай ажил хийдэг.

Тухайлбал, өнгөрсөн жил бид хүүхдэд тохиолдож байгаа хавдруудын дунд ямар төрлийн хавдар илүү байгааг гаргаж ирсэн юм.

Ингэхэд, Монголд зургаан төрлийн хавдар зонхилон тохиолдож байгаа нь ил болсон. Үүний эмчилгээний протоколуудыг хэрхэн сайжруулах чиглэлээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргаад ажиллаж байгаа. Үүний нэг нь үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа.

Цусны үүдэл эс шилжүүлэх суулгах өндөр технологийг гуравхан сая хүн амтай, хөгжлийнхөө хувьд ч өнөөдрийн түвшинд байгаа манайх шиг улс оронд шууд нэвтрүүлэхэд төвөгтэй байдаг.

Тухайлбал, энэ хагалгаанд маш өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн хэрэгцээтэй болдог. Ийм мэргэжилтнийг олон жилийн хугацаанд бэлдэх шаардлагатай.

Анх манай улсад насанд хүрэгчдэд цусны үүдэл эс шилжүүлэх суулгах эмчилгээний технологи нь 2014 онд нэвтэрсэн. Одоогийн байдлаар 26 хүн гадагшаа явалгүй, Монголдоо энэ эмчилгээг хийлгэсэн. Харин 2021 онд эрүүл мэндийн салбарт хийгдсэн санхүүжилтийн хүрээнд хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах асуудалд анхаарч, тухайн тасаг нэгжээ нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглоод ажиллаж байна" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ