Өнөөдөр /2022.05.23/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхраас хүн унаж нас барлаа.
Яг одоо цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг битүүмжилж, үзлэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач 52 настай эрэгтэй нь тус эмнэлгийн Дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор үсэрч, амь насаа хохироосон болох нь хяналтын камерын бичлэгээр нотлогджээ. Хэргийг сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.