04 сарын 27, Бямба

ЭХЯ: ОХУ-д болсон аваарын үеэр Монголын эрчим хүчний систем бүрэн бие даан ажиллалаа

Бусад
1 жилийн өмнө
ЭХЯ: ОХУ-д болсон аваарын үеэр Монголын эрчим хүчний систем бүрэн бие даан ажиллалаа

ОХУ-д болсон аваарын үеэр Монголын эрчим хүчний систем бүрэн биеэ даан ажиллалаа гэж ЭХЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 23-ны 14:41 цагт  ОХУ-ын Буриадын Эрчим хүчний системийн  Галуут нуурын цахилгаан станцын дамжуулах сүлжээний трансформаторт гал гарсны улмаас ажиллаж  байсан 200 МВт-ын 3 блок аваараар зогссоноос Буриадын 34 суурин газрууд болон Улаан Үүд хот орчмын зарим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан. 

Энэ тасралтын улмаас Монголын Эрчим хүчний систем, Буриадын Эрчим хүчний системийн Селендум орчмын  хэрэглээний хамт тусдаа гарсан ба  системийн давтамж f=49.1 Гц хүрч системийн аваари эсэргүүцэх автомат буюу давтамжаар  ачаалал хөнгөлөх автомат төхөөрөмжийн үйлчлэлээр ЦДҮС-ийн Говийн бүсийн салбарт 3 МВт, Улаанбаатарын салбарт  58,5 МВт, Төвийн бүсийн салбарт 1,2 МВт, Хангайн бүсийн салбарт 5,1 МВт, Зүүн өмнөд бүсэд 2 МВт орчим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг тасалж системийн аваараас сэргийлжээ. 

Дотоодын эх үүсвэрүүдэд ачаалал нэмж системийн давтамжийг 49,7 -49,9 Гц-ээр барьж ажилласан ба ОХУ талаас схем холболтоо сэргээсний дараа  15:26 цагт 220 кВ-ын агаарын шугам 258-г залгаж, ОХУ-н эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд орж улмаар  15:34 цагт тасархай  хэрэглэгчдийг залгав. 

Гэсэн хэдий ч ОХУ-ын Буриадын ЭХС-ийн  Галуут нуурын цахилгаан станцын үндсэн тоноглолын үйл ажиллагаа бүрэн сэргээгүй байгаагаас ОХУ-ын ЭХС-д аваарийн байдалтай, ОХУ-ын Нэгдсэн системээс Буриадын ЭХС руу өгөх шугамын урсгал зөвшөөрөгдөх хэмжээнээс  хэтэрсэн гэсэн шалтгаанаар  Монголын ЭХС руу өгөх ЦЭХ-ний хэмжээг 10МВт чадлаас хэтрүүлэхгүй байхаар Буриадын диспетчерээс шийдвэр өгсөн тул  16:30 цагт хэрэглэгч хязгаарлах хөтөлбөрийн дагуу ТБС-т P=15.3 МВт, ХБС-т P=13.9 МВт-н хэрэглэгч хязгаарлаж ажиллалаа.

ОХУ-ын Буриадын ЭХС-ийн  Галуут нуурын цахилгаан станцын 200 МВт-ын 2 блокыг ажилд залгасан ба 19:44 цагт хязгаарласан хэрэглэгчдийг буцаан залгаснаар Монголын эрчим хүчний систем хэвийн горим ажиллагаандаа шилжин ажиллалаа.

Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид болзошгүй аваараас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  үүрэг болголоо гэв.

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ