04 сарын 26, Баасан

ЦЕГ: Зодуулсан хүүд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэсэн

Гэмт хэрэг
1 жилийн өмнө
ЦЕГ: Зодуулсан хүүд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэсэн

Өсвөр насны эрэгтэй хүүхдүүд бүлэглэн нэгнийгээ зодож, тархи руу нь өшиглөж байгаа сэтгэл эмзэглүүлэм бичлэг өнгөрсөн зургаадугаар сард цахим орчинд цацагдсан.Бичлэг гарсны дараа ЦЕГ-аас энэ хэргийг шалгасан бөгөөд зодуулсан хүүхдийн эрүүл мэндэд ямар хохирол учруулсныг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн тогтооно гэж ЦЕГ-аас тухайн үед мэдээлж байв. 

Бичлэгийн дагуу нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Уг хэрэг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 12 дугаар байрны гадаах Тоглоомын талбайд болсон бөгөөд 16 настай Б, Г нар найз охинд нь мессеж бичсэн гэх шалтгаанаар 16 настай М-г бүлэглэн зодож танхайрсныг тогтоосон. Энэ хэрэгт холбогдогч нарыг эрэн сурвалжлан олж, мэдүүлэг авсан тухай бид мэдээлж байв. 

Шүүх шинжилгээний дүгнэлт ямар гарсан болон танхайрсан хүүхдүүдэд ямар хариуцлага тооцсоныг ЦЕГ-аас тодруулахад, Шүүх шинжилгээний үндэсний төвөөс “Зодуулсан хүүхдэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт гарсан тул уг хэргийг Зөрчлийн хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Хэрэв эрүүл мэндэд хохирол учирч, гэмтэл тодорхойлогдсон бол хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх эрхзүйн нөхцөл үүснэ. 

Энэ хэргийг шалган шийдвэрлэсэн байцаагч ээлжийн амралтаа авсан бөгөөд хэргийг шалган шийдвэрлэсэн материалаа Баянгол дүүргийн прокурорт хянуулахаар хүргүүлсэн байна гэв. 

Жич: Уг зодоон 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр болсон ба бичлэг үүнээс гурван сар гаруйн дараа буюу зургаадугаар сарын 20-ны өдөр цахим орчинд цацагдсанаар ил болж, хэргийг шалгах ажил эхэлсэн юм. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ