04 сарын 26, Баасан

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна

Бусад
1 жилийн өмнө
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн ээлжит хурал болжээ. Тус хурлыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулсан байна. Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар сонссон байна.

Хил гаалийн тээвэр нэвтрүүлэлтэд хязгаарлалт тогтоосноос сэлбэг, материал татан авалт удааширч байгаатай холбоотой зарим дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолуудын засвар тасалджээ. Хэдийгээр үндсэн нөөцөд тулгуурлан засваруудыг хийж байгаа боловч ажлыг бүрэн дуусгах хэмжээнд хүрэлцэхгүй байгаа талаар учирласан байна. Дэд сайд М.Баярмагнай энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох шатны байгууллагуудад уламжилж, дэмжлэг үзүүлэн ажиллахаар болжээ. 

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар дунджаар 61 хувьтай байна. Энэ нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад хоёр хувиар бага байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болгожээ. Улмаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай салбарын үйлдвэр компаниудын ерөнхий инженерүүдэд дараах үүрэг даалгавруудыг өгчээ.

  1. Эрчим хүчний салбарын их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгах
  2. Дулаан хангамжийн шугам сүлжээнд Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих засвар, шинэчлэлийн ажлуудын төлөвлөсөн хугацаандаа дуусгаж ашиглалтад оруулах;
  3. Их, дунд урсгал засварын ажлууд төлөвлөсөн хугацаандаа дуусах боломжгүй, хил гаалиар шаардалагатай нэвтрүүлэх тоног-төхөөрөмж, бараа, материалын жагсаалтыг урьдчилан гаргаж, танилцуулахыг үүрэг болгов.
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ