04 сарын 26, Баасан

Ц.Эрдэмбилэг: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулсан

Эрүүл мэнд
1 жилийн өмнө
Ц.Эрдэмбилэг: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулсан

“Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг өчигдөр Дархан-Уул аймагт “Тэгш байдлыг хангая!, хүн бүр оролцъё!” уриан дор тэмдэглэж өнгөрүүлсэн.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ХДХВ/ДОХ-той тэмцэхэд салбар, олон нийтийн хоорондын уядлаа холбоо чухал байна гэдгийг онцолсон юм.

Тэрээр “ХДХВ/ДОХ-д анхаарал хандуулах дэлхийн өдрийг “Тэгш байдлыг хангая, хүн бүр оролцъё” уриан дор Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбар дангаараа ХДХВ/ДОХ-той тэмцээд үр дүнд төдийлөн хүрэхгүй. Харин бусад салбар, олон нийтийн оролцоог хангаж байж халдварт өвчнөөс бид сэргийлж чадна. Орон нутгийн засаг, захиргааны байгууллагууд жил бүр халдварт өвчинтэй тэмцэхэд тодорхой хэмжээний төсвийг гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулж байгаа хөрөнгийн 60 орчим хувийг гадны донор байгууллагууд гаргаж байна. Энэ санхүүжилт зогсоход хүрвэл бид халдварт өвчинтэй тэмцэх аргаа боловсруулсан байх хэрэгтэй. Өнөөдрийн хуралд дөрвөн аймгийн эмч, мэргэжилтнүүд оролцож энэ асуудлыг мөн хөндлөө.
2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг орон даяар зохион байгуулж байна. Энэ үзлэг оношилгоонд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулж өгсөн. Тиймээс ард иргэдийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.
ХДХВ/ДОХ-аас сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороог Эрүүл мэндийн сайд С.Энхболд ахалж ажилладаг бөгөөд тус хорооны шийдвэрээр БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган 11 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан юм.
DSC_7470
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам:
ХДХВ/ДОХ Монгол Улсад бүртгэгдээд 30 жил болсон байна. Энэ хугацаанд ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-той 19 эх хянагдаж, 31 хүүхэд төрсөн. Бүх хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар аваагүй нь шинжилгээгээр батлагдсан. Монгол Улс ХДХВ/ДОХ-ын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр “үйл ажиллагаа нь сайн явагдаж байгаа” гэж үнэлэгддэг. Энэ үнэлгээг эхээс урагт дамжих халдвар, эмнэлгийн орчинд цус, цусан бүтээгдэхүүнээр дамжиж халдвар авсан уу гэдэг нь маш том үзүүлэлт болж өгдөг. Энэ 30 жилийн хугацаанд Монгол улсад цус, цусан бүтээгдэхүүнээс болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ХДХВ/ДОХ халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ