04 сарын 27, Бямба

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй

Хууль, шүүх
1 жилийн өмнө
Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй

Парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан.  Тус түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголыг эхлүүлээд байна. Өчигдрийн хэлэлцүүлгийн эхэнд аудитын байгууллагаас  Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтыг танилцууллаа.  Төрийн аудитын байгууллага 2014 оноос тус банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөж, зээл, эх үүсвэрийн талаар шалгаж эхэлсэн байна. 
Улмаар бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөлт, зарцуулалтын талаар ҮАБЗ-ийн гаргасан зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байсныг шалгалтын тайланд дурджээ.  Мөн тус банктай холбоотой нийт гурван их наяд төгрөг, 341.5 сая ам.доллар, 168 сая иен бүхий 25 алдаа зөрчлийг илрүүлсэн байна.

 

ГЭРЧҮҮДИЙН ТАЙЛБАР

 

2016 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдож, Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн  Б.Энхбаяр аудитын байгууллагын хяналт шалгалт болон ажлын хэсгийн хяналт шалгалттай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өгөв.  Тэрбээр “Тухайн үеийн шалгалтын дүнгийн асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн. Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн тайланг танилцуулахад хаалттай байдлаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнбат гаргасан. 2016 оны есдүгээр сард тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байлаа.  Ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн банкны 43 арга хэмжээний 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн юм. Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой материалыг хүргүүлсэн. Одоогоор уг асуудлаар хуулийн байгууллагаар орж, хариуцлага хүлээсэн хүн байхгүй”  гэлээ. 


Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэрчийн мэдүүлэг өглөө. Тэрбээр “Б.Энхбаяр гишүүн санхүүгийн мэргэжилтэн биш. Хуульч хүн. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Энэ зүгээр андуурсан, эсвэл өөрийнх нь бодол байж магадгүй гэж бодож байна. 
Тухайн үед гарч байсан хамтарсан ажлын хэсэг төсвийн шинж чанартай төслүүдийг 2017, 2018 оны төсөв рүү шилжүүлж, төслийн зээлийг банк дээр хэвээр үлдээсэн. Гэсэн ч Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт хүссэн хэмжээнд хүрээгүй.  


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагуудтай ярилцаж байгаад Монголбанкнаас тодорхой хэмжээний дэмжлэг хүсч байлаа. Хариуд нь гарч байгаа зээл дээрээ хяналт тавьж, тайлангаа хүргүүлэх амлалт өгсөн.  Үндэсний компанийг дэмжих зээлүүдийг баталж байсан.  Мөн зарим муу зээлдэгч нарын мэдээллийг хуулийн байгууллагад хүргүүлж ажилласан гэдгийг хэлмээр байна.  Хөгжлийн банкны сонсголтой холбоотой нэг зүйлийг хэлэхэд өмнөх сонсголын үеэр эрсдэлтэй зээл гэсэн дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан байхад яагаад зээл олгосон бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Эрсдэлгүй зээл гэж байдаггүй. Эрсдэлгүй зээл гэдэг бол хадгаламж барьцаалсан зээл юм. Бусад нь бүгд эрсдэлтэй. Тиймээс энэ асуудалд тодорхой ойлголттой байх нь зөв" гэдгийг хэллээ.
Хоёр дахь шатны сонсгол гурван өдөр үргэлжлэх бөгөөд нийт 106 гэрчийг дууджээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ