05 сарын 31, Лхагва

Л.Энх-Амгалан: Цагийн тооллыг шилжүүлэх тухайд сурагчдад ирэх ачаалал зэргийг харгалзаж сайдын хувьд эсэргүүцэж байгаа

Боловсрол
2 сарын өмнө
Л.Энх-Амгалан: Цагийн тооллыг шилжүүлэх тухайд сурагчдад ирэх ачаалал зэргийг харгалзаж сайдын хувьд эсэргүүцэж байгаа

Зуны цагийн тоололд шилжих эсэх асуудлаар яамдаас санал авч эхэлсэн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2023.03.20/ мэдээлсэн. Тэрбээр, урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлттэй төдийгүй, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна. Маргааш эцсийн шийдвэр гарна гэсэн юм. Тэгвэл энэ санал асуулгад Сангийн яам дэмжиж байгааг илэрхийлсэн бол Боловсрол шинжлэх ухааны яам дэмжихгүй байгаагаа мэдэгдлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Яамдууд энэ санал асуулгад гарч болох эрсдэл болон давуу талыг сайтар тооцож байж санал өгч, нэгдсэн шийдвэрт хүрэх хэрэгтэй гэж бодож байна. Цагийн тооллыг шилжүүлэх тухайд эдийн засгийн агуулгаар нь Сангийн яам дэмжсэн байр суурь илэрхийлсэн. Харин Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурагчдад ирэх ачаалал зэргийг харгалзаж сайдын хувьд эсэргүүцэж байгаа" гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Миний хувьд цагийн зуны тоололд шилжүүлэхийг 100 хувь дэмжиж байгаа. Ялангуяа эрчим хүч, эдийн засгийн хувьд маш их үр дүнтэй. Энэ бол олон жилийн туршилтаар батлагдсан учир Сангийн яамнаас тус санал асуулгад дэмжсэн байр суурь илэрхийлнэ" гэх хариултыг өгсөн.

Хэдийгээр зуны цагийн тоололд шилжүүлэх тов гараагүй ч яамдууд хэдийнэ байр сууриа илэрхийлж эхлэв. Хэрэв энэ шийдвэр албажвал улс даяар гуравдугаар сарын 25-наас зуны цагийн хуваарьт шилжих юм. Яамдаас гадна иргэд ч цагийн тооллыг шилжүүлэх тал дээр байр сууриа илэрхийлж байгаа. Нэг хэсэг нь зүйтэй гэж байгаа бол зарим нь социализмын үеийнх шиг тогтолцоотой байж болохгүй гэдгийг хэлж байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй