05 сарын 31, Лхагва

Л.Энх-Амгалан: Хувийн данс руугаа мөнгө авсан долоон оюутны асуудал бий

Боловсрол
6 өдрийн өмнө
Л.Энх-Амгалан: Хувийн данс руугаа мөнгө авсан долоон оюутны асуудал бий

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

  • МСҮТ-д суралцах хугацаа 2.5 жил байсныг гурван жил болголоо.

  • МСҮТ-ийн тогтолцоог үр дунд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлнэ. Одоогийн тогтолцоогоор үсчнийг ч 2.5 жилээр 2 сая төгрөгөөр, гагнуурчинг ч 2.5 жилээр 2 сая төгрөгөөр бэлдэж байна. Тэгэхээр үсчин бэлдэх өртөг, гагнуурчин бэлдэх өртөг өөр байх ёстой.

  • МСҮТ-ийн статусыг дээшлүүлж, Мэргэжил болон техникийн сургууль болгон өөрчилнө.

Тэрээр үргэлжлүүлэн Боловсролын зээлийн сантай холбогдох асуултад тайлбар хийв.

  • Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг 1997 оноос хойш олгосон бүх зээлийн баримтад шинжилгээ хийж байна.

  • Би О.Сийлэгмаа багшийг ажлаас халаагүй. Тэрээр гадаад оюутны төлбөрийн асуудал хариуцдаг байсан. Өчигдөр надад хэлэхдээ зарим мэдээллийг гэр рүүгээ авч явж ажиллахаас өөр аргагүй байдаг байсан учир зарим мэдээллийг авч байсан нь үнэн гэдгээ хэлсэн. О.Сийлэгмаатай хамт ажиллаж байсан Ж.Ариунболд, Д.Гарди нартай уулзахад мэдээлэл устсан зүйл байхгүй гэсэн албан ёсны мэдээллийг өглөө.

  • Журмын дагуу сургуулиа төгсөж ирээд таван жил ажилласан оюутнууд зээлээс чөлөөлөгдөж байсан. Гэтэл тэд нийгэмд үүсээд буй асуудалтай холбогдуулан зээлээ эргэн төлж эхэллээ. Одоогийн байдлаар 1.1 тэрбум орчим төгрөг эргэн төлөгдөөд байна.

  • Манай эхнэр БЗС-ийн зээлээр сурсан нь үнэн. Төгсөж ирээд төрд олон жил ажилласан учир зээлээс чөлөөлөгдсөн. Гэхдээ бид төлсөн.

  • БЗС руу эцэг эхчүүд холбогдоод манай хүүхэд БЗС-ийн зээлээр гадаадад сурдаг, одоо амиа хорлоно гээд байна гэж холбогдсон. Тиймээс гэр бүлийн эмзэг мэдээлэлд анхааралтай хандах шаардлагатай.

  • Зээл чөлөөлөх асуудлыг УИХ-аас журам гаргаж, зохицуулна гэсэн хуультай. Засгийн газраас хоёр удаа журмын төслийг өргөн барьсан ч УИХ баталж өгөөгүй. Тиймээс Засгийн газраас тэмдэглэл гаргаад, сайд нь журам гарган шийдэж байсан.

  • Зарим хүний хувийн данс руу мөнгө хийсэн асуудал гарсан. Цар тахлын үед БЗС-аас санхүүжилт өгөөгүй. Тиймээс оюутнууд өөрөө төлсөн байна. Өөрөө төлсөн учир өргөдөл гаргаад баримтаа үзүүлээд хувийн дансандаа авсан. Долоон хүүхдийн асуудал бий.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй